Итали улсын Есоло хотод энэ оны аравдугаар сарын гурваны өдрөөс эхлэн есөн өдрийн турш үргэлжилсэн байгаа ITF Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Таеквондогийн ДАШТ-д Монгол улсыг төлөөлж оролцсон баг тамирчид 10-р байрт шалгарчээ
М
Мөнхбаясгалан
10 сарын 13


Энэ удаагийн тэмцээнд нийт 84 орны 1186 тамирчин өрсөлдсөн бол Монгол улсыг төлөөлж хоёр олон улсын шүүгч, таван дасгалжуулагч, 71 тамирчин, арын албаны хүмүүс нийт 83 бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Энэхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид зургаан алтан медаль, 10 мөнгөн медаль, 20 хүрэл медаль авч багийн дүнгээр 10-р байрт орсон байна.
