“Улаанбаатар Кап” нь нийслэлийн 9 дүүргийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын дунд таван насны ангилалд 6 сар гаруй хугацаанд сурагчид өрсөлдөж, Улаанбаатар хотын шилдгүүдээ тодруулна. “Улаанбаатар Кап” тэмцээн 2025 оны 11-р сарын 15-нд эхэлсэн бөгөөд Волейболын тэмцээний ахлах насны ангиллын хэсгийн шатны буюу дивизоны тоглолтууд өндөрлөлөө.
“Улаанбаатар Кап” Волейболын тэмцээний дивизоны медальт байранд болон шилдэг тоглогч, шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн баг, тамирчдыг танилцуулъя.





