MSports logo
Улаанбаатар КАП нийслэлийн 9 дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах ЕБС-ын сурагчдын сагсанбөмбөг, волейболын лиг амжилттай үргэлжилж байна.
  • Э
    Энхмандах

    2 сарын 2

  • Улаанбаатар КАП нийслэлийн 9 дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах ЕБС-ын сурагчдын сагсанбөмбөг, волейболын лиг амжилттай үргэлжилж байна.

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар хотын ЕБС сурагчдын сагсанбөмбөг, волейболын АШТ энэ жилийн буюу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн НБТСГ болон msports хамтран илүү өргөн цар хүрээтэй ЕБС сурагчдын лиг болон амжилттай үргэлжилж байна.


    Энэ жилийн тэмцээн 2025.11.14-ний өдөр эхэлсэн бөгөөд төвийн 6 дүүргийн Ахлах ангиллын сагсанбөмбөг, волейболын төрлийн аваргууд, шилдэг тоглогч нар тодорч, шигшээ 32 багууд Нийслэлийн аваргын бэлтгэлдээ гараад байна.

    Улаанбаатар КАП нийслэлийн 9 дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах ЕБС-ын сурагчдын сагсанбөмбөг, волейболын лиг амжилттай үргэлжилж байна.

    Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн төвийн 6 дүүргийн бага ангиллын сагсанбөмбөг, бага болон дунд ангиллын волейболын төрлийн тэмцээн эхэллээ.

    Улаанбаатар КАП нийслэлийн 9 дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах ЕБС-ын сурагчдын сагсанбөмбөг, волейболын лиг амжилттай үргэлжилж байна.

    Бага, дунд ангиллын сагсанбөмбөг, волейболын дүүргийн аваргууд 2026.03.31-ний өдөр тодорч ангилал бүрийн шилдэг-32 баг Улаанбаатар КАП тэмцээний шигшээ тоглолт буюу Нийслэлийн аваргын төлөө 2026.04.04-2026.05.13-ны өдрийг хүртэл өрсөлдөнө.


    Мөн энэ долоо хоногт Зүүн 3 дүүрэг буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн тэмцээн зохион байгуулагдаж Улаанбаатар КАП тэмцээний шигшээ-32т дүүргээ төлөөлөн өрсөлдөх багууд тодорно.