Дархан Юнайтед баг улирлыг 0:3 амжилттай эхлүүлсэн ч дараагийн 6 тоглолтондоо 5 ялж 5:4 амжилттай хүснэгтийн эхний хагаст бичигдэж байсан. Гэвч тэд дараалласан олон ялагдаж хүлээж энэ жилийн ПО-д орох эсвэл ПИ-д хөгжлийн лигийн багтай тоглох бүүр М лигрүү ч унах эрсдэлтэй нүүр тулж байна.
Тэд өнөөдөр Эрдэнэт Майнерс багт 85:83 харьцаагаар хожигдсоноор 7:15 амжилттай болж хүснэгтийн 9 болон 10-р байрын багуудтай хожигдол тэнцэв.
Тэд энэ улиралд ямар багуудыг хожсон бэ?
- Дархан Юнайтед 87:81 Сэлэнгэ Бодонс
- Дархан Юнайтед 94:93 Завхан Бродерс
- Дархан Юнайтед 92:87 Бүрэн Скор Монголианс
- Дархан Юнайтед 88:74 Бишрэлт Металл
- Дархан Юнайтед 79:63 Эс Жи Эйпс
- Дархан Юнайтед 79:69 Бүрэн Скор Монголианс
- Дархан Юнайтед 101:91 Завхан Бродерс
Энэ улиралд ердөө 7 хожил байгуулсан тэдэнд нэг сайн мэдээ байгаа нь Бүрэн Скор Монголианс багийг 2 хожсон явдал юм. Хэрвээ улирлын төгсгөлд тэдний хожил хожигдол тэнцвэл Дархан Юнайтед баг дээр нь бичигдэх боломжтой.
Тэд ямар багуудад хожигдсон бэ?
- Дархан Юнайтед 88:101 Би Си Эч Найтс
- Дархан Юнайтед 71:83 Ховд Шонхорууд
- Дархан Юнайтед 95:109 Эс Жи Эйпс
- Дархан Юнайтед 81:84 Хасын Хүлэгүүд
- Дархан Юнайтед 67:81 Сэлэнгэ Бодонс
- Дархан Юнайтед 70:74 Би Си Эйч Найтс
- Дархан Юнайтед 64:91 Ховд Шонхорууд
- Дархан Юнайтед 68:70 Эрдэнэт Майнерс
- Дархан Юнайтед 68:70 Эрдэнэт Майнерс
- Дархан Юнайтед 97:106 Хасын Хүлэгүүд
- Дархан Юнайтед 74:76 Сэлэнгэ Бодонс
- Дархан Юнайтед 80:83 Бишрэлт Металл
- Дархан Юнайтед 96:103 Эс Жи Эйпс
- Дархан Юнайтед 101:104 Би Си Эйч Найтс
- Дархан Юнайтед 83:85 Эрдэнэт Майнерс
Тэд улиралд 15 удаа хожигдсон, үүнээс 10+ онооны зөрүүтэй 5 удаа хожигдсон. Тэгвэл 10 оноон дотор 10 удаа хожигдсон.





