MSports logo
SG Apes & Pirates багууд өнөө цагийн шилдэгүүдийн эсрэг
  • Э
    Энхмандах

    12 сарын 28

  • SG Apes & Pirates багууд өнөө цагийн шилдэгүүдийн эсрэг

    2025-2026 оны улирлаас эхлэн МСБХ анх удаагаа зохион байгуулж буй Холбооны цомын финалд:

    Хасын Хүлэгүүд болон Эс Жи Эйпс

    Улаанбаатар Амазонс болон Пайретс багууд шалгарсан.


    Яг одоогийн байдлаар Үндэсний дээд лигийн шилдэг баг Хасын Хүлэгүүд 2024 оноос хойш шинэ бүрэлдэхүүн шинэ системээр 2 жил дарааллан үндэсний дээд лигт түрүүлж клубын түвшинд Азийн BCL, EASL-т МУ-ын багийн спортын түүхэнд байгаагүй ховор амжилтын эзэд болоод буй. Одоо цагт дотоодын ямар ч тэмцээнд финалд шалгарах магадлал тун өндөр баг. Тэд үүнийгээ баталж Анхдугаар холбооны цомын тэмцээний финалд шалгарав, хагас шигшээд тэд лигийг тэргүүлэгч BCH Knights багийг буулган авч финалд шалгарч мөн лигийн хүрээнд ч тэргүүлэгчдийг буулган авав.


    Нөгөө талаас байгуулагдсан цагаасаа аваргын амбицтай Эс Жи Эйпс баг сүүлийн 2 улирлын хагас шигшээгийн давдаггүй даваа Бишрэлт Металл багийг буулган авч анх удаагаа том тэмцээнд финалд шалгарав. Энэ жилийн хувьд Монгол тоглогчдын бзрэлдэхүүн зузаан багуудын нэг яах аргагүй Эс Жи Эйпс, түүнийгээ ч баталж финалд шалгарав. Энэ финал маш сонирхолтой болох нь гарцаагүй.


    Энэ жилийн лигийн MVP өрсөлдөөнийг тэргүүлэгчдийн нэг О.Эрдэнэцогт багийнхаа хамт хагас шигшээд Хасын Хүлэгүүдэд ялагдсан.


    Тэгвэл одоо цагийн лигийн нүүр царай болсон 2 самбарын тоглогч, MVP өрсөлдөөнийг тэргүүлэгч А.Азбаяр vs Г.Дөлгөөн гэсэн дуэль ч мөн адил сонирхолтой болно.

    SG Apes & Pirates багууд өнөө цагийн шилдэгүүдийн эсрэг

    Улаанбаатар Амазонс тиймээ тэд бол яг одоо Үндэсний дээд лигийн хамгийн чанга баг, дотоодын лигийн өнгөрсөн жилийн аварга, BCL лигт амжилттай оролцсон, багийн бүрэлдэхүүн ч маш зузаан. Яг одоо тэд 14:0 амжилттай лигийг тэргүүлж буй, 14 хожихдоо дунджаар 35+ онооны зөрүүгээр өрсөлдөгчидөө буулган авч байгаа.


    Эсрэг талаас Пайретс баг бас л анх удаагаа том тэмцээний финалд шалгарав. Дээд лигт ороод 3 дахь жилийнхээ босгийг алхаж буй тэдний хувьд эхний 2 жил нэг ч хожил байгуулж чадаагүй, тийм ээ та зөв уншлаа тэд 2 жилийн хугацаанд 1 ч ялалт байгуулахгүй, ялагдал гэдгийг тэд хангалттай амссан. 2024 оноос шинэ удирдлага, шинэ менежменттэй болж 2025-2026 оны улиралд багтаа эрс шинэчлэл хийж чадсан тэдний хувьд үр дүнгээ харуулж Лигийн хүснэгтийн 2-р байрт 9:5 амжилттай удаалж, Холбооны цомын тэмцээн финалд шалгарав.


    Тус 2 багийн финал олон зүйлд хариулт өгнө. Тухайлбал: энэ жилийн лигийн ПО-д хоорондоо таарвал Монгол тоглогчдын зөрүү хэр байх бол? Импортоо шинэчлэх үү? Лигийн MVP Б.Болор-Эрдэнэ үү? Т.Үлэмж үү?


    Бас нэг сонирхолтой зүйл бол тэд 29нд дан Монгол тоглогчоороо тулах бол 31 нд лигийн хүрээнд хамгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

    SG Apes & Pirates багууд өнөө цагийн шилдэгүүдийн эсрэг