Улаанбаатар хотын 9 дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах сагсанбөмбөг, волейболын тэмцээнийг 2025-2026 оны хичээлийн жилээс НЗДТГ-ын дэргэдэх нийслэлийн биеийн тамир спортын газар болон Msports хамтран лигийн зохион байгуулалтаар, шинэчилсэн системээр 2025.11.14 өдрөөс эхэлсэн тэмцээн амжилттай үргэлжилж байна. Тэмцээн 2026.05.03-ны өдөр хүртэл үргэлжилж аваргаа тодруулна.
2025.11.14-2026.01.24 төвийн 6 дүүргийн ахлах ангиллын аваргууд
2026.01 сараас 2026.02.28-ныг хүртэл Багахангай, Багануур, Налайх дүүргийн аваргууд,
2026.02.01-2026.03.30 хүртэл бага, дунд ангиллын дүүргийн аваргууд
2026.03.30-2026.05.03 хүртэл нийслэлийн аваргууд тодорно.






