Дэлхийн хамгийн их үзэгчтэй Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өчигдөр явагдаж өндөрлөлөө. Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд тун сонирхолтой болж өндөрлөсөн бөгөөд Португалын алдарт Бенфика клуб өөрсдийн талбай дээрээ аваргуудын лигийн хамгийн олон цомтой, Испанийн алдарт эзэн хааны клуб болох Реал Мадрид клубийг хүлээн авч, 4:2 харьцаатай буулган авлаа. Тус тоглолтын 90+8 дахь минутад Украйн хаалгач А.Трубин гоол оруулж, багаа аваргуудын лигийн плей-оффын шатанд шалгаруулж чадлаа. Онцгой нэгэн хочит Жосе Моуриньогоор удирдуулсан Бенфика клубт хожлоос гадна бусад тоглолтын үр дүн чухал байсан бөгөөд ялангуяа Францын Марсель клубтэй оноо ижил, гоолын зөрүү ижил байсан тул эцсийн мөчид хаалгач А.Трубиныг чөлөөт цохилт гүйцэтгэхийн өмнө эсрэг багийн талбай руу оруулсан нь үр дүнгээ өгсөн юм.
UCL: Бенфика клубийн хаалгач А.Трубин эцсийн мөчид гоол оруулж, багаа аваргуудын лигийн плей-оффт үлдээж чадлаа
1 сарын 29
Мөн Италийн аварга алдарт Наполи клуб өөрсдийн “Stadio Diego Armando Maradona” цэнгэлдэх хүрээлэнд Английн алдарт Челси клубийг хүлээн авч тоглосон ч 2:3 харьцаатай хожигдож, аваргуудын лигийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн бол Челси клуб шөвгийн 16-д шалгарч чадлаа.
Испанийн шилдэг багуудын нэг Андалусын Атлетик Бильбао клуб өөрсдийн талбай дээрээ Португалын аварга Спортинг Лисбон клубийг хүлээн авч тоглосон ч 2:3 харьцаатай хожигдож, аваргуудын лигийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн бол Спортинг клуб аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарч чадлаа.
Аваргуудын лигийн хэсгийн үр дүн
Аваргуудын лигийн Плей-Оффт шалгарсан багууд
Аваргуудын лигийн хэсгийн шатны мэргэн буучид
1. Килиан Мбаппе 13 гоол
2. Харри Кейн 8 гоол
3. Эрлинг Холанд 7 гоол
Аваргуудын лигийн хэсгийн шатны гоолын дамжуулалтаар тэргүүлэгчид
1. Арда Гюлер
1. Доминик Собослай
1. Пьерре-Эмерик Обамеянг
1. Винисиус Жуниор нар адилхан 4 гоолын дамжуулалт бүртгүүллээ.





