MSports logo
Монголианс баг дээд лигт үлдэх үү? Wesley&Galloway нар хамтдаа 6:7 амжилттай.
  • Э
    Энхмандах

    1 сарын 27

  • Монголианс баг дээд лигт үлдэх үү? Wesley&Galloway нар хамтдаа 6:7 амжилттай.

    Бүрэн Скор Монголианс Бишрэлт Металл багийг 84:79 харьцаагаар буулгаж авсанаар 6:15 амжилттай болж Дээд Лигт үлдэх магадлалаа нэмж чадлаа. Тэд Металлыг улиралд 2 хожиж чадсан учраас хожил хожигдол тэнцсэн тохиолдолд Монголианс баг тэдний дээр бичигдэнэ.

    Дархан Юнайтед 2:0 Бүрэн Скор Монголианс

    Дархан Юнайтед 1:1 Бишрэлт Металл

    Бишрэлт Металл 1:2 Бүрэн Скор Монголианс

    Дархан Юнайтед Бишрэлт Металл багууд 2026.02.15-ны өдөр тоглоно. Дархан Юнайтед Бүрэн Скор Монголианс багууд 2026.02.25-ны өдөр тоглоно.

    Бүрэн Скор Монголианс багийн улирлын тоглолтуудыг доор харуулав:

    1. Монголианс 85:79 Сэлэнгэ Бодонс /Wesley&Galloway/
    2. Монголианс 70:95 Завхан Бродерс /Wesley!&Galloway//
    3. Монголианс 69:82 Эрдэнэт Майнерс /Wesley&Galloway/
    4. Монголианс 68:85 Хасын Хүлэгүүд /Wesley/
    5. Монголианс 91:98 Эс Жи Эйпс /Wesley/
    6. Монголианс 72:75 Бишрэлт Металл /Wesley/
    7. Монголианс 87:92 Дархан Юнайтед /Wesley&Galloway/
    8. Монголианс 91:93 Ховд Шонхорууд /Wesley&Galloway/
    9. Монголианс 78:98 Би Си Эйч Найтс /Galloway/
    10. Монголианс 63:81 Хасын Хүлэгүүд /Galloway/
    11. Монголианс 76:77 Эрдэнэт Майнерс //
    12. Монголианс 93:101 Завхан Бродерс /Wesley/
    13. Монголианс 84:58 Бишрэлт Металл /Wesley&Galloway/
    14. Монголианс 79:88 Эс Жи Эйпс /Wesley&Galloway/
    15. Монголианс 69:79 Дархан Юнайтед /Wesley&Galloway/
    16. Монголианс 95:78 Би Си Эйч Найтс /Wesley&Galloway/
    17. Монголианс 87:92 Ховд Шонхорууд /Wesley&Galloway/
    18. Монголианс 91:68 Сэлэнгэ Бодонс /Wesley&Galloway/
    19. Монголианс 63:80 Эрдэнэт Майнерс /Wesley&Galloway/
    20. Монголианс 93:75 Хасын Хүлэгүүд /Wesley&Galloway/
    21. Монголианс 84:79 Бишрэлт Металл /Wesley&Galloway/ 
    quote

    Улирлыг 1:11 гэж эхлүүлсэн бол сүүлийн 9 тоглолтод 5:4 амжилттай. Тэд одоогоор нийт 21 тоглолт хийгээд байгаагийн 13 тоглолтод Wesley&Galloway нар хамтдаа тоглосон бөгөөд багийн 6 хожлыг 2 импорт хамт тоглосон үед авсан. Өөрөөр хэлбэл 2 импорт тоглолтод оролцсон тохиолдолд 6:7 амжилттай байгаа.

    Харин үлдсэн хожигдол амссан 8 тоглолтод 2 импорт байгаагүй, эсвэл аль нэг импорт тоглогч байгаагүй хожигдол амссан байна. 

    Бүрэн Скор Монголианс багийн үлдсэн 6 тоглолт: Би Си Эйч Найтс, Завхан Бродерс, Ховд Шонхорууд, Эс Жи Эйпс, Сэлэнгэ Бодонс, Дархан Юнайтед багуудтай тоглоно.


    Үлдсэн 6 тоглолтод тоглох багуудтай улирал ямар амжилттай байсан бэ?

    • Монголианс 78:98 Би Си Эйч Найтс /Galloway/
    • Монголианс 95:78 Би Си Эйч Найтс /Wesley&Galloway/
    • Монголианс 70:95 Завхан Бродерс /Wesley /5мин/ &Galloway/
    • Монголианс 93:101 Завхан Бродерс /Wesley/
    • Монголианс 91:93 Ховд Шонхорууд /Wesley&Galloway/
    • Монголианс 87:92 Ховд Шонхорууд /Wesley&Galloway/
    • Монголианс 91:98 Эс Жи Эйпс /Wesley/
    • Монголианс 79:88 Эс Жи Эйпс /Wesley&Galloway/
    • Монголианс 85:79 Сэлэнгэ Бодонс /Wesley&Galloway/
    • Монголианс 91:68 Сэлэнгэ Бодонс /Wesley&Galloway/
    • Монголианс 87:92 Дархан Юнайтед /Wesley&Galloway/
    • Монголианс 69:79 Дархан Юнайтед /Wesley&Galloway/


    Сүүлийн 9 тоглолтод 5:4 амжилттай тэдний хувьд үлдсэн 6 тоглолтоос 3:3 амжилттай байх боломжтой. Тэгвэл тэдний амжилт 9:18 амжилттай болох бол Металлынхан одоогоор 7:16 амжилттай тэдэнд ердөө 4 тоглолт дутуу /Эрдэнэт Майнерс, Дархан Юнайтед, Завхан Бродерс, Ховд Шонхорууд/. Монголианс үлдсэн тоглолтуудад 3:3 амжилттай байх магадлал өндөр бөгөөд харин Металынхан 2:2 амжилттай дуусгавал Монголиансын доор бичигдэнэ. Тиймээс Металынхан бүх тоглолтод хожих, эсвэл 3:1 амжилттай байж өрсөлдөгч 2 багийнхаа амжилтыг харах үлдлээ.  


    Харин Дархан Юнайтед 7:15 амжилттай тэдэнд 5 тоглолт үлдсэн /Хасын Хүлэгүүд, Ховд Шонхорууд, Завхан Бродерс, Бишрэлт Металл, Бүрэн Скор Монголианс/. Эдгээр тоглолтуудаас Бишрэлт Металл, Бүрэн Скор Монголианс багуудыг хожоод үлдсэн тоглолтууддаа хожигдлоо гэж үзэхэд мөн 9:18 амжилттай болж хоорондын тоглолтуудад 2-2 хожсон амжилтаар Монголианс, Металл багуудын дээр бичигдэх боломжтой.