MSports logo
Монголын шатарчид 46 дугаар олимпиадад өрсөлдөхөөр Узбекистаныг зорилоо
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 14

  • Монголын шатарчид 46 дугаар олимпиадад өрсөлдөхөөр Узбекистаныг зорилоо

    Узбекистаны Самарканд хотод энэ сарын 15-27-нд болох Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцох Монголын шигшээ баг эх орноосоо мордлоо.


    Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн шатрын хамгийн том тэмцээнүүдийн нэг болох тус олимпиадад 188 орны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдөнө. Багууд швейцарь системээр нийт 11 өрөг тоглож, аваргаа тодруулах юм.

    Монголын шатарчид 46 дугаар олимпиадад өрсөлдөхөөр Узбекистаныг зорилоо

    Монголын эмэгтэй шигшээ багийг ФИДЕ мастер Б.Ану, эрэгтэй багийг Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан нар удирдана.


    Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:


    Нэгдүгээр ширээ: Их мастер С.Билгүүн

    Хоёрдугаар ширээ: Олон улсын мастер М.Амилал

    Гуравдугаар ширээ: Олон улсын мастер Г.Амартүвшин

    Дөрөвдүгээр ширээ: Олон улсын мастер Х.Итгэлт

    Нөөц тоглогч: Олон улсын мастер Ү.Агьбилэг

    Монголын шатарчид 46 дугаар олимпиадад өрсөлдөхөөр Узбекистаныг зорилоо

    Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:


    Нэгдүгээр ширээ: Олон улсын мастер Б.Мөнгөнзул

    Хоёрдугаар ширээ: Их мастер Т.Мөнхзул

    Гуравдугаар ширээ: Кандидат мастер Х.Баясгалан

    Дөрөвдүгээр ширээ: Их мастер Б.Мөнгөнтуул

    Нөөц тоглогч: Олон улсын мастер Б.Баярмаа

    Монголын шатарчид 46 дугаар олимпиадад өрсөлдөхөөр Узбекистаныг зорилоо

    Монголын эрэгтэй багийн олимпиадад үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь 1970 онд 16 дугаар байрт шалгарсан явдал бол эмэгтэй баг 1990 онд 12 дугаар байрт орж байжээ.


    Энэ удаагийн олимпиадад манай эрэгтэй баг 208 багаас 51 дүгээр, эмэгтэй баг 191 багаас 15 дугаар чансаатайгаар өрсөлдөх юм.

    Монголын шатарчид 46 дугаар олимпиадад өрсөлдөхөөр Узбекистаныг зорилоо

    Эмэгтэй шигшээ багийн хувьд дэлхийн шатрын олимпиадад 21 дэх удаагаа оролцож байна. Тус багийн ахмад тоглогчдын нэг их мастер Б.Мөнгөнтуул 11 дэх удаагаа олимпиадад оролцох бол Т.Мөнхзул гурав, Б.Баярмаа болон Б.Мөнгөнзул нар хоёр дахь удаагаа өрсөлдөнө. Харин Х.Баясгалан энэ удаа анх удаагаа дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн тоглох юм.