Германы Берлин хотод есдүгээр сарын 4-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан FIBA Women’s Basketball World Cup 2026 тэмцээн өндөрлөж, АНУ-ын шигшээ баг тав дахь удаагаа дараалан дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
16 багийн өрсөлдөөнийг тэргүүлэн явсан АНУ-ын шигшээ баг финалд Францын багтай учраа таарч, 97:79-ийн харьцаатайгаар буулган авсан байна. Ингэснээр АНУ дэлхийн аваргын 12 дахь түрүүгээ хүртэж, 2006 оноос хойш тус тэмцээнд хожигдолгүй явсан цувралаа үргэлжлүүллээ.





