MSports logo
Өнөө жилийн сар шинийн барилдааны шуугиан.
  • Э
    Энхмандах

    2 сарын 17

  • Өнөө жилийн сар шинийн барилдааны шуугиан.

    Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн барилдаан эхлэхээсээ өмнө дуулиан шуугиан ихтэй байлаа.

    Торгон ногоон дэвжээнээсээ зодог тайлаад байсан Дархан аварга А.Сүхбат сар шинийн барилдаанд зодоглохоо мэдэгдэж 55 насандаа бөхийн торгон ногоон дэвжээндээ эргэн ирж барилдав. Ингэснээр сүүлийн хэдэн жилд байгаагүй зүүн баруун талыг 2 Дархан аварга манлайлан гарч ирлээ.


    Гэхдээ эрийн нас, уулыг цас гэгчээр спорт бол насных байдгыг харуулж эхний даваанд залуу бөх А.Энхбаярт өвдөг шороодов. А.Сүхбат: ...Үзүүрлэж түрүүлэх гэж биш түмэн олноо цэнгүүлэх гэж барилдлаа... хэмээсэн нь олны хүндэтгэлийг хүлээв.


    Дархан аварга Н.Батсуурь: ...15 жилийн өмнөх 2011 оны сар шинийн барилдаанд Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит ирээдүй аварга шагналыг авч байлаа, 15 жилийн дараа Дархан аваргатай мөр зэрэгцэн барууны манлайд гарсандаа баяртай байна...

    Өнөө жилийн сар шинийн барилдааны шуугиан.

    Хоёр Дархан аварга барилдсан сар шинийн барилдааны Дөрвийн даваа өндөрлөж шөвгийн 16 бөх Тавын даваанд үлдээд байна. Өчигдөр болсон сар шинийн барилдааны Нэг, Хоёрын даваа ч мөн адил шуугиантай болж Сумын заан Д.Мөнхтулга нэгийн даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг, Хоёрын даваанд Улсын арслан Б.Орхонбаярыг тус тус давж үзэгч олноо шуугиулсан ч Гурвын даваанд Улсын харцага О.Наранбаатарт амлуулж унав. Д.Мөнхтулгын хувьд 2001 онд төрсөн, сумын наадам 2 удаа түрүүлсэн.


    Нэгийн даваанд Улсын аварга П.Бүрэнтөгс сумын заан Э.Туулхүүд, Улсын гарьд Ө.Бат-Орших сумын заан М.Өсөхбаярт, Улсын заан Д.Баасандорж Аймгийн начин П.Бат-Оршиход,

    Хоёрын даваанд: Улсын арслан Ц.Содномдорж сумын заан М.Өсөхбаярт,

    Гурвын даваанд: Улсын заан Н.Жаргалбаяр аймгийн арслан Б.Батдоржид, Улсын заан Б.Батмөнх аймгийн арслан Х.Чойжилсүрэнд

    Дөрвийн даваанд: Улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн арслан О.Төрбатад, Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Н.Амгаланбаатарт, Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Очирхүүд, Улсын заан Д.Анар аймгийн арслан Д.Алтанцоожид, Улсын заан Б.Серик улсын начин Т.Дүгэрдоржид тус тус уналаа.

    Өнөө жилийн сар шинийн барилдааны шуугиан.
    quote

    Сар шиний барилдаан түрүүлж үзээгүй 3 аваргын нэг Дархан аварга Н.Батсуурийн түрүүлэх зам нээгдсэн үү?

    Бөх сонирхогчдын дунд бөхийн таавар эвдэгдсэн сар шинийн сонирхолтой барилдаан болж байна.

    Тавын даваанд: Улсын цолтой 12, аймгийн арслан цолтой 4 бөх үлдлээ:

    Дархан аварга : 1

    Улсын аварга: 1

    Улсын арслан: 2

    Улсын заан: 3

    Улсын харцага: 4

    Улсын начин: 1

    Аймгийн арслан: 4


    Тавын даваанд:

    Дархан аварга Н.Батсуурь: Улсын начин Т.Дүгэрдоржийг

    Улсын аварга О.Хангай: Улсын харцага М.Бэлгүтэйг

    Улсын арслан Э.Оюунболд: Улсын харцага О.Наранбаатарыг

    Улсын арслан Э.Батмагнай: Аймгийн арслан О.Төрбатыг

    Улсын заан М.Лхагвагэрэл: Аймгийн арслан Б.Очирхүүг

    Улсын заан Д.Хүдэрбулга: Улсын харцага Э.Дашийг

    Улсын заан С.Сүхбат: Аймгийн арслан Д.Алтанцоожийг амлаж

    Улсын харцага Б.Зоригтбаатар Аймгийн арслан Н.Амгаланбаатар нар туналаа.