Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар хотын ЕБС сурагчдын сагсанбөмбөг, волейболын АШТ энэ жилийн буюу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн НБТСГ болон msports.mn хамтран илүү өргөн цар хүрээтэй ЕБС сурагчдын лиг болон амжилттай үргэлжилж байна.
Монголын ууган, топ их сургуулиудын нэг СЭЗИС Улаанбаатар Кап тэмцээний шилдэг тоглогчид 100%-ийн тэтгэлэг олгохоор боллоо
2 сарын 12
Монголын ууган, топ их сургуулиудын нэг, тэртээх 1924 онд үүсгэн байгуулагдсан Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь Улаанбаатар Кап тэмцээний шилдэг тоглогчдод 100 хувийн сургалтын тэтгэлэг олгохоор боллоо. Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь олон улсын жишигт нийцсэн, дижитал, энтрепренер чиг баримжаатай их сургууль бөгөөд оюутан төвтэй сургалтын орчныг бүрдүүлж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэдгээрээ танигдсан билээ. Энэхүү тэтгэлэг нь сурагч тамирчдын ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлэхээс гадна тэдний цаашдын боловсролыг дэмжих, спорт ба боловсролын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой юм.
Платинум спонсор: KFC
Хүрэл хамтрагч: ҮҮЭТ ХХК Тахианы мах хүргэлт Эрүүл хүнсийг Эвт Брэнд
Хамтрагч: SocialPay 𝐉𝐮𝐧𝐢𝐨𝐫
Хамтрагч: МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
Зохион байгуулагч: Msports.mn, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар





