MSports logo
Төв Миг Вулвс баг өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээж, анхны аваргаа авлаа
  • П
    Пүрэвлхагва

    2 сарын 4

  • Төв Миг Вулвс баг өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээж, анхны аваргаа авлаа

    Монголын Волейболын Холбооны Үндэсний дээд лиг хамгийн анх 1995 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил 30 дахь жилийнхээ ойтой золгож байгаа бөгөөд энэ жилийн лигийн тэмцээнд эрэгтэй найман баг цомын төлөө өрсөлдөж, өнгөрсөн жилийн дэд байрт шалгарсан Төв Миг Вулвс баг аваргаар тодорч, Алтайн Барс-Хилчин баг дэд байрт, Дархан Могулс баг гуравдугаар байрт шалгарлаа. Аваргын төлөөх тоглолтын шийдвэрлэх 4 дэх тоглолт тун гайхалтай өрсөлдөөнтэй болж, нийт 5 ээлжийн тоглолтод Төв Миг Вулвс баг 3:2 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд Энэтхэгийн импорт тоглогч Винит Жеромэ гайхалтай тоглолтыг үзүүлж, 25 оноо авсан бөгөөд довтолгоогоор 23 оноо, давуулалтаар 2 оноо авсан бол Бразил импорт тоглогч Луиз Фелипе Перотто 24 оноо авч, довтолгоогоор 20 оноо, давуулалтаар 4 оноо авсан байна. Мөн Монголын шигшээ багийн довтлогч ОУХМ Г.Цэнд-Аюуш 18 оноо авсан бөгөөд довтолгоогоор 15 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 1 оноо авч багтаа тус хүргэж, аварга авч чадлаа. 

    Төв Миг Вулвс баг өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээж, анхны аваргаа авлаа

    Аргентин улсын мэргэжилтэн Pablo Del Crecco дасгалжуулагчтай, ОУХМ М.Цэрэнбаатар ахлагчтай, Төв Миг Вулвс баг лигийн тэмцээний хэсгийн шатанд 21 тоглолтод оролцож, 18 хожил, 3 хожигдолтой итгэл төгс амжилтаараа улирлыг тэргүүлсэн бөгөөд тэд Плей-Оффын хагас шигшээд лигийн отгон баг “Дархан Могулс” багийг 3-1 харьцаатай цувралд буулган авч, аваргын төлөө Алтайн Барс-Хилчин багийг 4-0 харьцаатай цувралд буулган авч, МВХ-ны Үндэсний дээд лигийн 30 жилийн ойд түүхэн амжилт үзүүлж, аварга багаар тодорлоо.

    Төв Миг Вулвс баг өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээж, анхны аваргаа авлаа

    ОУХМ А.Мөнхбаяр дасгалжуулагчтай, СМ Г.Ган-Очир ахлагчтай, Алтайн Барс-Хилчин клуб лигийн тэмцээний хэсгийн шатанд 21 тоглолтод оролцож, 15 хожил, 6 хожигдолтой улирлыг 2-р байраар өндөрлүүлж, Плей-Оффын хагас шигшээд өнгөрсөн улирлын аварга “Хасу Мегастарс” багийг 3-0 харьцаатай цувралд хожиж, аваргын төлөө шалгарсан билээ. 

    Төв Миг Вулвс баг өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээж, анхны аваргаа авлаа

    Гэрэл зургийг: Волейболын Үндэсний Дээд Лиг