MSports logo
EASL: Хасын Хүлэгүүд баг хэсгээс шалгарахын төлөө Алварк Токио багийн эсрэг хийнэ
  • П
    Пүрэвлхагва

    2 сарын 3

  • EASL: Хасын Хүлэгүүд баг хэсгээс шалгарахын төлөө Алварк Токио багийн эсрэг хийнэ

    Монголын дээд лигийн сүүлийн хоёр улирлын аварга Хасын Хүлэгүүд баг Зүүн Азийн супер лигийн хэсгийн сүүлийн тоглолтоо Японы Алварк Токио багийн эсрэг 2-р сарын 11-нд хийнэ. Манай багийн хувьд хэсэгтээ одоогийн байдлаар 5 тоглолтод оролцож, 3 хожил, 2 хожигдолтой хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна. Харин манай багийн эсрэг тоглох Японы дээд лигийн хоёр удаагийн аварга Алварк Токио баг хэсэгтээ 4 тоглолтод оролцож, 3 хожил, 1 хожигдолтой хэсгийг тэргүүлж байна.

    Маргааш буюу 2-р сарын 4-нд Японы Алварк Токио баг хэсгийн 5 дахь тоглолтоо Хятадын Тайваны Нью Тайпэй Кингс багийн эсрэг хийх бөгөөд аль хожил байгуулсан баг нь Зүүн Азийн супер лигийн хэсгээс шалгарах эрхээ авах бол хэсгээс гарах сүүлийн баг 2-р сарын 11-нд тодорно. 


    EASL: Хасын Хүлэгүүд баг хэсгээс шалгарахын төлөө Алварк Токио багийн эсрэг хийнэ

    Alvark ялахад юу болох вэ?

    • Алварк Токио баг ялбал тэдний амжилт 4–1 болж, шууд хэсгээс шалгарна.
    • Тэд 2-р сарын 11-нд Хасын Хүлэгүүдэд хожигдож, улирлыг 4–2-оор дуусгасан ч хэсгээс шалгарах эрхээ хадгална.
    • Хэрэв Алварк токио баг Хасын Хүлэгүүдэд хожигдвол Xacын Хүлэгүүд баг 4–2 болж, С хэсгийг тэргүүлнэ. Харин Алварк 2-р байраар хэсгээс шалгарна.

    Нью Тайпэй ялахад юу болох вэ?

    • Нью Тайпэй ялбал 4–2 болж, шууд Finals-д шалгарна.
    • Алварк 3–2 болж, Хасын Хүлэгүүдтэй хожил хожигдол тэнцэнэ. Ингэснээр 2-р сарын 11-ний Алварк vs Xacын Хүлэгүүд тоглолт хэсгээс шалгарах хоёр дахь баг тодорно.
    • Хэрэв Алварк Хасын Хүлэгүүдийг хожвол Xacын Хүлэгүүд 3–3 болж хасагдана, Алварк Токио болон Нью Тайпэй Кингс багууд хэсгээс шалгарна.
    • Хэрэв Хасын Хүлэгүүд баг Алваркийг хожвол Алварк 3–3 болж хасагдаж, Нью Тайпэй Кингс баг болон Xacын Хүлэгүүд багууд хамт хэсгээс шалгарна.

    Хасын Хүлэгүүд багийн хэсгээс шалгарах боломж?

    Хэсгийн сүүлийн тоглолтоо Хасын Хүлэгүүд баг Японы Алварк Токио багийг хожиж чадвал хэсгээс шалгарна. Маргааш болох тоглолтоос хамаарч хэсгийг хэддүгээр байраар шалгарах нь тодорхой болно.

    Хэрэв Японы Алварк Токио баг Нью Тайпэй Кингс багийг, мөн Хасын Хүлэгүүд багийг хожвол 5-1 амжилттай нэгдүгээр байраар шалгарч, Нью Тайпэй Кингс баг хоорондын тоглолтоор Хасын Хүлэгүүд багаас 1 бөмбөг илүү хожил байгуулсан тул Нью Тайпэй Кингс баг хоёрдугаар байраар хэсгээс шалгарна. Манай баг Нью Тайпэй багийн эсрэг эхний тоглолтод 90:74 харьцаатай хожсон ч хоёр дахь тоглолтдоо 109:94 харьцаатай хожигдож, хоорондын тоглолтын бөмбөгний зөрүүгээр Нью Тайпэй Кингс баг илүү байна.

    EASL: Хасын Хүлэгүүд баг хэсгээс шалгарахын төлөө Алварк Токио багийн эсрэг хийнэ

    Хасын Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орж байгаа бөгөөд та бидний сайн мэдэх Тайландын шигшээ багийн холбон тоглогч Фредрик Лишийг Зүүн Азийн супер лигийн мэдүүлэгт албан ёсоор мэдүүлсэн байна. Мөн Иан Миллер, О.Сэргэлэн, С.Биндэръяа нар гэмтэлтэй байгаа бөгөөд тоглох эсэх нь эргэлзээтэй байна.