“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа үргэлжилж байна. Сар шинийн барилдааны нэгийн даваанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, МУГТ, Монгол улсын дархан аварга А.Сүхбат залуу бөх А.Энхбаярт өвдөг шороодлоо. Увс аймгийн Давст сумын харьяат Монгол улсын аварга П.Бүрэнтөгс сумын заан Ж.Мягмаржавт унасан байна. Мөн Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших сумын заан М.Өсөхбаярт, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий сумын заан Д.Мөнхтулгад нэгийн даваанд унаад байна. Сар шинийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Цэдэвийн Содномдорж сумын заан М.Өсөхбаярт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Баярсайханы Орхонбаяр сумын заан Д.Мөнхтулгад унасан байна. Сар шинийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой 67 бөх барилдсанаас 13 бөх унасан байна.
Гэрэл зургийг: Монголын Үндэсний Бөхийн Холбоо





