Цахим спортын CS2 төрлийн энэ оны 3 дахь S-Tier тэмцээн болох PGL Cluj-Napoca 2026 өчигдөр эхэллээ.
Нийт $1,250,000-ийн шагналын сантай уг тэмцээнд 16 баг өрсөлдөж байгаа ба хэсгийн шатны тоглолтууд нь Swiss форматаар явагдна. Тодруулбал нийт 3 хожил байгуулсан баг нь цааш шалгарч, 3 хожигдсон нь тэмцээнийг өндөрлүүлэх бол шигшээ шатанд шууд хасагдах журмаар шалгарсан найман баг өрсөлдөх юм.
Тус тэмцээнд манай The MongolZ баг өнөөдөр шөнийн 01:00 цагаас Бразилын paiN Gaming-тай учраа таарч ялалт байгууллаа.
Тоглолтын эхний мап Nuke байсан ба paIN Gaming баг тоглолтын эхнээс багаараа төлөвлөсөн төлөвлөгөөнүүдээ амжилттай хэрэгжүүлж, боломж бараг олголгүй явсаар 7-13 харьцаатай эсрэг багийн ялалтаар өндөрлөв.





