MSports logo
Ширээний теннисний ААШТ-д манай шигшээ баг амжилттай оролцож байна
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 13

  • Ширээний теннисний ААШТ-д манай шигшээ баг амжилттай оролцож байна

    28 дахь удаагийн ширээний теннисний Азийн аварга шалгаруулах багийн тэмцээн Энэтхэг улсын Бубанесвар хотод 10-р сарын 11-ээс 10-р сарын 15-ны хооронд үргэлжилж байгаа билээ. Энэ удаагийн ААШТ-д эрэгтэй 22 улсын шигшээ баг, эмэгтэй 20 улсын шигшээ багууд оролцож байна.

    Монгол улсаас үндэсний шигшээ багийг төлөөлж эрэгтэй багт М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн нар оролцож байна. Эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Мальдивын шигшээ багийн эсрэг хийж, 3:1 харьцаатай ялсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг хийж 0:3 харьцаатай ялагдсан байна. Өнөөдөр 12-р байрын төлөө Малайзын шигшээ багийн эсрэг тоглож, 0:3 харьцаатай ялагдсан байна. Ингэснээр манай шигшээ баг 14-р байрны төлөө Узбекистаны шигшээ багтай өрсөлдөнө.

    Ширээний теннисний ААШТ-д манай шигшээ баг амжилттай оролцож байна

    Харин эмэгтэй үндэсний шигшээ багийг төлөөлж Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар оролцож байна. Манай эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Шри-Ланкын шигшээ багтай хийж, 0:3 харьцаатай ялагдсан бөгөөд хоёр дахь тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 0:3 харьцаатай ялагдал хүлээжээ. Харин өнөөдөр манай шигшээ баг 15-р байрын төлөө Непалын шигшээ багтай тоглож, 3:2 харьцаатай хожиж, 15-р байрны төлөө Узбекистаны шигшээ багийн эсрэг тоглоно.

    Ширээний теннисний ААШТ-д манай шигшээ баг амжилттай оролцож байна

    Монгол улсын шигшээ багийг төлөөлж менежер Э.Мөнхбилэг, ОУ-ын шүүгч О.Оюунчимэг, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Б.Цэрэнтогтох, БНСУ-ын мэргэжилтэн Kim Hyeong-Seo нар ажиллаж байна.