MSports logo
ДАШТ 2026: Ялагдашгүй Армадачууд сүүлийн гурван ДАШТ-д Африк тивийн багуудыг хожиж чадсангүй
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 16

  • ДАШТ 2026: Ялагдашгүй Армадачууд сүүлийн гурван ДАШТ-д Африк тивийн багуудыг хожиж чадсангүй

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтуудын ээлжит өдөр "G" болон "H" хэсгийн багууд тоглолтуудаа хийлээ. Анх удаагаа ДАШТ-д оролцож буй Кабо Верде түүхэн оноогоо авсан бол өнөөдрийн бүх тоглолтууд эвийн гэрээгээр өндөрлөлөө.

    Испани 0:0 Кабо Верде

    ДАШТ 2026: Ялагдашгүй Армадачууд сүүлийн гурван ДАШТ-д Африк тивийн багуудыг хожиж чадсангүй

    Өнөөдрийн хамгийн том сенсацыг Кабо Верде бүтээлээ. Европын аварга Испанийн шигшээ тоглолтын турш бөмбөг эзэмшилт, довтолгоогоор илүүрхсэн ч хаалгач Возинья гайхалтай тоглолтыг үзүүлж, хаалгаа хуурай манаж чадлаа. Испаничууд 23 удаа хаалга руу цохилт хийсэн ч гоол оруулж чадалгүй 0:0-ээр тэнцсэн юм. 40 настай Возинья хэд хэдэн аюултай довтолгоог хааж, Кабо Вердегийн ДАШТ дэх анхны оноог авчрахад гол үүрэг гүйцэтгэлээ. Испанийн шигшээ баг сүүлийн гурван ДАШТ-д Африк тивийн багуудыг хожиж чадсангүй.

    Бельги 1:1 Египет

    ДАШТ 2026: Ялагдашгүй Армадачууд сүүлийн гурван ДАШТ-д Африк тивийн багуудыг хожиж чадсангүй

    Дэлхийн чансааны №10 Бельгийн шигшээ баг болон дэлхийн чансааны №29 Египетийн шигшээ багуудын хооронд тоглолт явагдаж, тоглолтын 20 дахь минутад Эмам Ашур Мохаммед Салахын дамжуулалтаар хүчтэй цохилт гүйцэтгэж, тооны харьцааг нээв. Бельги удаа дараа боломж үүсгэж байсан бөгөөд тоглолтын 66 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Ромелу Лукакугийн шахалтаас үүдэн хамгаалагч Мохамед Хани өөрийн хаалгандаа гоол оруулснаар тоо 1:1 болов. Үлдсэн хугацаанд хоёр баг аль аль нь хожлын гоол оруулах боломжтой байсан ч тооны харьцаа өөрчлөгдсөнгүй.

    Саудын Араб 1:1 Уругвай

    ДАШТ 2026: Ялагдашгүй Армадачууд сүүлийн гурван ДАШТ-д Африк тивийн багуудыг хожиж чадсангүй

    Майамид болсон тоглолтод Саудын Араб гайхалтай эхлэлийг тавьж, эхний үед төвийн хамгаалагч Абдулела Аль-Амри гоол оруулж, эхний хагаст 1:0 харьцаатайгаар Саудын Арабын шигшээ баг илүүрхэв. Гэсэн ч Уругвай хоёрдугаар үед илүү идэвхтэй тоглож, 80 дахь минутад Максимилиано Араухо хаалгачийн хаасан бөмбөгийг нэмж цохиж гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлэв. Ингэснээр “H” хэсгийн дөрвөн баг тус бүр нэг оноотой үлдэж, “H” хэсгийн өрсөлдөөн улам сонирхолтой боллоо.

    Иран 2:2 Шинэ Зеланд

    ДАШТ 2026: Ялагдашгүй Армадачууд сүүлийн гурван ДАШТ-д Африк тивийн багуудыг хожиж чадсангүй

    Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолтын нэг Лос Анжелест болж, Иран болон Шинэ Зеландын шигшээ багууд дөрвөн гоолтой тэнцээгээр өндөрлөлөө. Шинэ Зеландын жигүүрийн довтлогч Элайжа Жаст хоёр гоол оруулж, багаа ялалтад тун ойртуулсан ч Ираны шигшээгээс Рамин Резаэян болон Мохаммад Мохеби нар тус бүр нэг гоол оруулж, тоглолт 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Ийнхүү “G” хэсгийн бүх баг эхний тойргийн дараа тэнцэж, хэсгийн хүснэгтэд дөрвөн баг бүгд нэг оноотой зэрэгцэн бичигдэх болов.

    Эдгээр багуудын дараагийн тоглолтууд (Монголын цагаар):

    06-р сарын 22-нд

    00:00 цагаас — Испани vs Саудын Араб

    03:00 цагаас — Бельги vs Иран

    06:00 цагаас — Уругвай vs Кабо Верде

    09:00 цагаас — Шинэ Зеланд vs Египет

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД