Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Шатрын дэлхийн аварга шалгаруулах багийн төрөлд Монгол улсаас гурван баг оролцоно
6 сарын 15
Энэхүү тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах багийн орчин үеийн шатрын ертөнцийн хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээний нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг их мастерууд, үндэсний шигшээ багууд, мэргэжлийн клубүүдийг нэг дор цуглуулдгаараа онцлогтой. Богино хугацааны хяналттай рапид, блиц төрлөөр явуулдаг тул тоглолт бүр хурд, ур чадвар, багийн нягт уялдаа холбоог сорьсон оюуны тэмцээн болдог юм.
Зургаан өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд “The MongolZ”, “Алдар” спорт хороо, “Босоо Ноён” баг өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж дууссан байна.
Тус гурван багийн бүрэлдэхүүнд:
The MongolZ баг:
Дасгалжуулагч: ФИДЕ мастер Б.Ану
1-р ширээ-их мастер Д.Батсүрэн
2-р ширээ-олон улсын мастер Х.Итгэлт
3-р ширээ-олон улсын мастер Ү.Агьбилэг
4-р ширээ-олон улсын мастер Х.Өлзийхишиг
5-р ширээ-олон улсын мастер Б.Баярмаа
6-р ширээ-А.Эрхэмбаяр
“Босоо Ноён” шатрын клубын баг:
(2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилал)
1-р ширээ-спортын мастер А.Золжаргал
2-р ширээ-дэд мастер Б.Очирсүх
3-р ширээ-ФИДЕ мастер Б.Хүслэнзаяа
4-р ширээ-дэд мастер Н.Очирваань
5-р ширээ-спортын мастер Ж.Мичид
6-р ширээ-дэд мастер М.Батням
“Алдар” спорт хорооны баг:
1-р ширээ-их мастер С.Билгүүн
2-р ширээ-олон улсын мастер Г.Амартүвшин
3-р ширээ-олон улсын мастер С.Чингүүн
4-р ширээ-их мастер Б.Мөнгөнтуул
5-р ширээ-олон улсын мастер Б.Мөнгөнзул
6-р ширээ-Б.Цогтбаяр
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, шатрын Олон улсын хэргэмт мастер (Arena IM) Г.Занданшатар Хонконгт болох дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд (FIDE World Rapid, Blitz Team Championship 2026) төрлөөр оролцохоор болсон байна.
Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д шатрын ертөнцийн супер оддыг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн чансааг тэргүүлэгч алдарт “WR Chess” багийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтан тоглох юм. Энэхүү багт дэлхийн №1 их мастер Магнус Карлсен тэргүүтэй Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Хоу Ифань, Александр Костенюк нарын шилдэг мастерууд багтаж байгаа билээ. Тэмцээн энэ сарын 16-22-нд болно.





