Шведийн шигшээ баг Тунисийг 5:1-ээр буулган авч, хүчтэй мэдэгдэл хийлээ. Скандинавын төлөөлөгчид довтолгоо бүрдээ аюул тарьж, тоглолтын эхний гоолыг 7 дахь минутад Шведийн шигшээ багаас 22 настай хагас хамгаалагч Ясин Айяри оруулж 1:0 болгов. Улмаар тоглолтын 30 дахь минутад Александр Исак гоол оруулж, 2:0 болгосон ч тоглолтын 43 дахь минутад Тунисийн шигшээ багаас Омар Рекик гоол оруулж, 1:2 болгон ойртуулав. Тоглолтын хоёрдугаар хагасын 59 дэх минутад Александр Исак-н дамжуулалтаар Виктор Гёкереш гоол оруулж, 3:1 болгов. Улмаар тоглолтын 84 дэх минутад сэлгээгээр талбайд орж ирээд эхний хүрэлтээрээ, 17 секундэд Маттиас Сванберг гоол оруулж, 4:1 болгов. Үндсэн цаг дуусаж 90+5 дахь минутад эхний гоолын эзэн Ясин Айяри эцсийн цэгийг тавьж, 5:1 харьцаатайгаар Шведийн шигшээ баг чухал хожил байгууллаа.
Эдгээр багуудын дараагийн тоглолтууд (Монголын цагаар):
06-р сарын 21-нд
- 01:00 — Нидерланд vs Швед
- 04:00 — Герман vs Кот-д ‘Ивуар
- 08:00 — Эквадор vs Кюрасао
- 12:00 — Тунис vs Япон
Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД