MSports logo
The MongolZ баг өнөөдөр шийдвэрлэх тоглолт хийнэ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 15

  • The MongolZ баг өнөөдөр шийдвэрлэх тоглолт хийнэ

    Цахим спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг IEM Cologne Major 2026 тэмцээний хасагдах шатны сүүлийн өдөр эхэлж байна. Гуравдугаар шатад нийт 16 баг оролцсоноос 3:0 гэсэн амжилттай FURIA болон Spirit гэсэн хоёр баг флэй-оффт шалгарсан бол 3:1 гэсэн амжилттайгаар Vitlity, Aurora, Falcons гэсэн гурван баг шалгараад байна. 

    The MongolZ баг өнөөдөр шийдвэрлэх тоглолт хийнэ

    Нийт найман баг энэ зуны эхний мажор тэмцээний тайзны тоглолт флэй-оффт орох бол аль хэдийн таван баг нь шалгарсан байна. Өнөөдөр бол (6-р сарын 15) хасагдах шатны сүүлийн өдөр, үлдсэн гурван эрхийн төлөө 2:2 гэсэн амжилттай байгаа зургаан багийн гал гарсан гурван тоглолт явагдах болно.

    The MongolZ баг өнөөдөр шийдвэрлэх тоглолт хийнэ

    Монгол улсын The MongolZ баг энэ зургаан багийн нэг нь юм. Тэд энэ тэмцээний эхний тоглолтыг BetBoom багийн эсрэг хийж 1-2 гэсэн үр дүнтэйгээр хожигдол хүлээсэн. Үүний дараагаар B8 багийн эсрэг 2-0 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Харин дараагаар NAVI багийн эсрэг 1-2 гэсэн үр дүнтэйгээр хожигдож хасагдах шатны тоглолт хийхээр болсон. Өнгөрөгч орой тэд Monte багийн эсрэг 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулж 2:2 гэсэн амжилттай хасагдах шатны сүүлийн тоглолтоо хийх гэж байна.

    The MongolZ баг өнөөдөр шийдвэрлэх тоглолт хийнэ

    Мажор тэмцээний гуравдугаар шатны сүүлийн өдөр The MongolZ баг Хойд Америкийн 9z багийн эсрэг тоглох оноолт гараад байна. Тус хоёр баг нь хоёулаа тоглогчийн ур чадвар болох буудалтад суурилсан багууд учир ширүүн тулаанууд гарах болно. Мэдээж 9z багийн хувьд энэ тэмцээнд хамгийн бэлтгэл сайтай, хүчирхэг багуудын нэг юм. Тэд тэмцээний хоёрдугаар шатнаас оролцож байгаа ч энэ тэмцээнд хүчирхэг баг болох Vitality багийг буулган авсан цор ганц баг юм. 

    The MongolZ баг өнөөдөр шийдвэрлэх тоглолт хийнэ

    The MongolZ багийн хувьд энэ тоглолтод ялалт байгуулбал тайзны тоглолтуудаар бид бүхэнтэй уулзах болно. Харин ялагдал хүлээвэл тэмцээнийг энэ хүрээд өндөрлүүлэх болно. Тэд энэ удаагийн мажор тэмээнд гуравдугаар шатад урилгаар оролцож байгаа дэлхийн шилдэг найман багийн нэг. Мажор гэдэг тэмцээн нь дэлхийн хамгийн шилдэг 32 баг оролцдог, улт үргэлжилдэг тэмцээн. Энэхүү том тэмцээнд урилгаар оролцоно, тэр дундаа гуравдугаар шатнаас тоглолтоо эхлүүлж байгаа нь аль хэдийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм. Тийм болохоор энэ тоглолтод хожсон ч, хожигдол хүлээсэн ч аль хэдийн өөрсдийгөө баталж чадсан залуучуудыгаа сэтгэл дүүрэн дэмжицгээе.

    The MongolZ баг өнөөдөр шийдвэрлэх тоглолт хийнэ