MSports logo
Финикс Санс хоёр нэмэлт цагт Юта Жаззыг буулган авч улирлын 7 дахь ялалтаа байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 20

  • Финикс Санс хоёр нэмэлт цагт  Юта Жаззыг буулган авч улирлын 7 дахь ялалтаа байгууллаа

    Бүстээ 6 хожил 6 хожигдолтой явсан Финикс Санс баг 4 хожил 8 хожигдолтой Юта Жазз багийн талбайд зочлон тоглолоо. Финикс Санс багаас Удока Азубуйке, Бол Бол, Чимезье Мету нар тоглолтод оролцоогүй ба их гурвалын нэг Брэдли Бийл гэмтлийн улмаас мөн л уг тоглолтод оролцсонгүй. 

    Юта Жазз баг эхний хагаст хожигдож явсан ч хоёрдугаар хагасыг гайхалтай эхлүүлж дөрөвдүгээр үед 5 онооны тэргүүлэл авчрав. Гэвч Кевин Дурант, Девин Бүүкэр нар сүүлийн гурван минутад тоглолтыг ойртуулж улмаар 115-115 харьцаатай нэмэлт цагт тоглолт шийдэгдэхээр болов. Нэмэлт цагт Финикс Санс баг 126-121 харьцаатай сүүлийн минутад давамгайлж явсан ч Жордан Кларксон дээр хийсэн алдааны улмаас 126-123 болов. Эрик Гордон алсын зайн шидэлт болон чөлөөт шидэлтийнхээ нэгийг алдаж, Лаури Маркканений хоёр шидэлт амжилттай болж 127-125 харьцаатай болж 8 секунд дутуу байх үед Киёонте Жоржийн алдсан бөмбөгийг Коллин Секстон нэмж 127-127 оор дахин нэмэлт цагт тоглолт шийдэгдэхээр боллоо. 

    Финикс Санс хоёр нэмэлт цагт  Юта Жаззыг буулган авч улирлын 7 дахь ялалтаа байгууллаа

    Хоёр дахь нэмэлт цагт 135-130 аар Финикс Санс баг 2 дахь минутад тэргүүлсэн ч Жон Коллинсийн Алсын зайн шидэлт, Лаури Маркканений дундын шидэлтүүдээр тоо дахин 135-135 дээр тэнцэж сүүлийн минутад завсарлагааны дараа Грэйсон Аллен Бүүкерийн оновчтой дамжуулалтаар суларсан шидэлтээ амжилттай болгож Финиксийг давуу байдалд дахин авчрав. Зөрөөд Маркканен хурдан довтолгоогоор хоёр оноо ав ч 138-137 болоход 28 секунд үлдэж Юта Жазз эргэж довтлоход хугацаа байгаа тул алдаа хийх шаардлагагүй гэж үзсэн ч Кевин Дурантын алдсан шидэлтийг самбараас авч чадалгүй бөмбөг Бүүкерийн гарт очиж алдаа хийхээс өөр аргагүйд хүрэн Бүүкер 2 шидэлтээ амжилттай болгоход 140-137 болж 0.9 секундийн хугацаа үлдсэн байлаа. Юта Жазз завсарлагааны дараа Лаури Маркканенаар зүүн булангаас алсын шидэлт хийх үед шүүгчид Кевин Дурантад алдаа үлээж ордныг шуугиулаад амжив. Харин Финикс Санс багт чалленж үзэх эрх байсан тул түүнийгээ эцсийн мөчид ашиглахад Кевин Дурантын гар бөмбөгөнд түрүүлж хүрсэн нь удаашруулсан бичлэгээр тодорч алдааг хэрэгсэхгүй болж Финикс Санс баг 140-137 харьцаатай улирлын 7 дахь хожлоо байгууллаа. 

    Финикс Санс хоёр нэмэлт цагт  Юта Жаззыг буулган авч улирлын 7 дахь ялалтаа байгууллаа

    Тус тоглолтод Кэвин Дурант 39 оноо, 10 дамжуулалт, 8 самбар гүйцэтгэж трипл дабл гүйцэтгэхэд хоёрхон самбар дутлаа. Дэвин Бүүкер 26 оноо, 8 дамжуулалт, Эрик Гордон 20 оноо, 6 дамжуулалт гүйцэтгэж аялан тоглолтдоо хожиход чухал үүрэг гүйцэтгэжээ. Эсрэг талд Финланд цэрэг Лаури Маркканен 38 оноо, 17 самбар гүйцэтгэсэн ч хожил байгуулж чадсангүй. Энэхүү тоглолт нийтдээ 15 удаа тэргүүлэл солигдож 15 удаа тэнцсэн байна. 

    Финикс Санс хоёр нэмэлт цагт  Юта Жаззыг буулган авч улирлын 7 дахь ялалтаа байгууллаа