MSports logo
Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 17

  • Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс

    Монголын сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигт тоглож буй импорт тоглогчдыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Эрдэнэт Майнерс багт хүчин зүтгэж буй Пендарвис Уиллиамсийг онцолж байна. Пендарвис Уиллиамс АНУ-ын Филадельфиа хотод 1991 оны 11-р сарын 13-нд Пендарвис болон Шери Уиллиамс нарын гэр бүлд мэндэлжээ. 

    Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс

    Түүний бүтэн нэр Пендарвис Лафайетт Аким Уилиамс бөгөөд ойр дотнынхон нь түүнийг “Пенни" хэмээн хочилдог байна. Тэрээр 198 см өндөртэй, 88 кг жинтэй хамгаалан тоглогчийн байрлалд тоглодог. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байна. 

    Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс

    Ахлах сургуулиа Принцтоны Хюн сургуулийг дүүргэж 2010 онд Норфолк мужийн их сургуульд элсэн орсон цагаасаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ баг болох Норфолк Стэйт Спартанс багт нэгдсэж 11 дугаартай тоглох болсон байна. Эхний жилдээ талбай дээр 21.7 минут тоглохдоо 7.7 оноо, 2.7 самбар, 1.1 оновчтой дамжуулалт дунджилж баг нь бүсээсээ шалгарч чадсангүй. Харин хоёр дахь жил буюу 2012 оны улирал Норфолк Стэйт Спартанс багийн хувьд онцгой жил байж хэсгээсээ 15-р байраар шалгаран бүсийнхээ 2-р байраар шалгарсан Миссури Тайгерс багтай учраа таарсан байна.

    Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс

    Эхний шатаа 1995 оноос хойш давж үзээгүй тэдний хувьд 2-р байраар шалгарсан Тайгерсчууд хүнд өрсөлдөгчид байлаа. Тус тоглолтод Пенни онцгой тоглолтоо гаргаж талбай дээр 35 минут тоглохдоо 20 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж алсын зайнаас 4 шидэхдээ нэгийг нь ч алдаагүй нь Спартанчууд 86-84 өөр хожил байгуулахад ус агаар мэт хэрэгтэй зүйл байлаа. Харин хоёрдугаар шатандаа 7-р байраар шалгарсан Флоридагийн их сургуульд ялагдан тухайн жилийн аяллаа өндөрлүүлж байж. 

    Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс

    Норфолк Стэйт багт үлдсэн хоёр жилдээ Пендарвис Уиллиамс 15.2 оноо, 4.8 самбар, 2.4 оновчтой дамжуулалтыг тоглолт бүрд гүйцэтгэж байжээ. 2014 онд тэрээр NBA-ын драфтад нэрээ өгсөн ч харамсалтай нь сонгогдож чадсангүй. 

     

    Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс

    Уиллиамс коллежийн карьераа дуусгасны дараа 2014-2015 онд Италийн дэд лигийн Фортитудо Агрижентотой гэрээ байгуулан нэг жил хүчин зүтгэж 15.4 оноо, 4.7 самбар, 2.1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. 2015 оны 7-р сарын 13-нд Италийн дээд лигийн Обьеттиво Лаворо Болоньятай нэг жил тоглосон байна. 

    Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс

    2017-18 оны улиралд хуучин баг болох Италийн дэд лигийн Фортитудо Агрижентоги багтай 2018-2019 онд Германы дээд лигийн БЖ Готтинген багт, 2019-2020 онд Францын дэд лигт Винчи-Клермонттой, 2020-2021 оны улиралд мөн Италийн дэд лигт Прожер Чиетитай гэрээ байгуулсан бол манай улсад ирэхээсээ өмнө буюу 2021-2022 оны улиралд Италийн дэд лигийн Новипиу Монферрато багт тоглож байжээ. Тэрээр Европын дэд болон дээд лигүүдэд тоглож байх хугацаандаа 12.8 оноо, 5 самбар, 2.4 оновчтой дамжуулалт гүйцэтгэж байсан байна. 

    Дээд лигийн аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч Пендарвис Уиллиамс

    Тэрээр 2013 болон 2014 онуудад “Ассошиэйтед Пресс” агентлагаас гаргадаг бүх Америкийн хүндэд тоглогчдын жагсаалтад багтсан удаатай. Мөн 2013 ондоо АНУ-ын Дундад Дорнод-ын тамирчдын зөвлөлөөс гаргадаг шилдэг эрэгтэй сагсан бөмбөгч шагналыг хүртэж байсан байна. Монголын Үндэсний дээд лигийн 2022-2023 оны аварга, Финалын үнэ цэнтэй тоглогч, шилдэг гадаад тоглогч Пендарвис Уиллиамсыг танилцууллаа.