MSports logo
Хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-д О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 19

  • Хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-д О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

     2023 оны хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсад дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Отгончимэгийн Төгс-Эрдэнэ өрсөлдөж огцом өргөлтөөр 95 болон 113 кг-ыг өргөснөөр хүрэл медалийн эзэн боллоо. Залуучуудын ДАШТ-д оролцсон Монголын тамирчдын долоо дахь медалийг эх орондоо авчирлаа. Түүний жинд нийтдээ 32 тамирчин оролцсон юм. Залуучуудын ДАШТ-ий отгон медальт О.Төгс-Эрдэнэ нь өнгөрсөн жил өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан билээ. 

    Хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-д О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ