Италийн Турин хотноо болсон энэ оны сүүлийн АТР тэмцээн болох “Nitto ATP”-д Новак Жокович ялалт байгуулж өнөө цагийн дэлхийн шилдэг теннисчин гэдгээ дахин баталлаа. Жокович хэсэгтээ эзэн орны тамирчин Янник Синнерт 3-2 харьцаатай ялагдал хүлээн хоёрдугаар байраар шалгарч нөгөө хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан өсөж яваа залуу од Испанийн теннисчин Карлос Алкаразтай тоглон 6:3, 6:2 харьцаатай ялж шигшээ тоглолтод шалгарсан юм. Харин эсрэг талд Янник Синнер Данийл Медведевтэй гурван сет үргэлжилсэн тоглолтыг толилуулж 2:1 ээр буулгаж аван шигшээд өрсөлдөхөөр хүлээж байсан юм.
Турин дахь ATP тэмцээнд Новак Жокович эзэн орны тамирчин Янник Синнерийг ялж долоо дахь түрүүгээ авлаа
Ө
Өсөхбаяр
11 сарын 20
Янник Синнер анх удаа эх нутагтаа аваргын төлөө шалгаран хөгжөөн дэмжигчдийн давуу талтайгаар тоглолт эхлэв. Тоглолтын эхлэлээс Жокович 22 настай залуу тоглогчийн эсрэг ширүүн тоглолт үзүүлж 37 минутад эхний сетийг 6:3 харьцаатайгаар өндөрлүүлэв. Хоёр дахь сетэд асуудалд орсон Синнер хэд хэдэн алдаа гаргаж түүнийг нь ч Новак Жокович өршөөлгүй мөн адил 6:3 аар өндөрлүүлж энэ оны сүүлийн ATP тэмцээнд ялж 7 дахь аваргын цомоо өргөлөө. Новак Жокович ATP тэмцээнд чансаагаараа 9945 оноотой тэргүүлдэг бол Карлос Алкараз 8455, Янник Синнер 5490 оноотой байдаг байна.