Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол баг, тамирчдын хоёр дахь медалийг Эмэгтэйчүүдийн 59 кг-д зодоглосон ОУХМ Тогтохын Алтжин хүртлээ.
Чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь медалийг ОУХМ Тогтохын Алтжин хүртлээ
М
Мөнхбаясгалан
9 сарын 17


Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын бөх, Европ тивийн аварга Анастасия Сиделниковаг хүнд барилдааны эцэст 6:4-өөр хожиж хүрэл медалийн эзэн болж байна.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 62 кг-д Дэлхийн аварга П.Орхон, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг нар барилдах болно.
Мөн 50 кг-д Б.Мөнхнар, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдана.
Зургийг: UNITED WORLD WRESTLING