FIBA 3x3 U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. БНХАУ-ын Xiong'an хотод зохиогдож буй тус тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг амжилттай оролцож, эхний хожлоо авлаа. Тодруулбал хэсгийн эхний тоглолтоо энэхүү тэмцээнд чансаагаараа зургаад эрэмбэлэгдэж байсан Италийн шигшээ багийг үндсэн цагт 20-16 харьцаатай буулгаж авлаа.
Э.Маргадын солгой оролтууд, Г.Дөлгөөний будагтай талбайн эзэрхэг тоглолт, Г.Болор-Эрдэний найдвартай дундын зайн шидэлтүүд, С.Төгөлдөрийн хамгаалалт гээд багаараа тун жигд сайн тоглолт үзүүллээ.
Тус тоглолтод:
Г.Дөлгөөн 9 оноо
Э.Маргад 6 оноо
Г.Болор-Эрдэнэ 4 оноо
С.Төгөлдөр 1 оноо тус тус авсан байна.
Өнөөдөр тэд хэсгийн хоёр дахь тоглолтоо 12:45 цагаас Аргентин улсын U23 насны шигшээ багийн эсрэг хийнэ.
Сонирхуулахад энэхүү тэмцээнд U23 насны Дэлхийн шилдэг эрэгтэй 20 баг, эмэгтэй 20 баг оролцож байгаа бөгөөд Монгол улсын U23 насны төлөөлөл эрэгтэй шигшээ баг оролцож байгаа юм.