MSports logo
Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 16

  • Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй

    Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ-ий хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд Филиппин улсын Pasay болон Quezon хотуудад явагдаж байна.

    ДАШТ-ий B хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Нидерландын шигшээ баг болон Румыны шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, 3:0 харьцаатайгаар Нидерландын шигшээ баг хожил байгуулан шөвгийн 16-д шалгарах эрхээ авлаа. Тус тоглолтод Нидерландын шигшээ багаас №3 Michiel Ahyi багаа тэргүүлэн 18 оноо авсан бөгөөд довтолгоогоор 13 оноо, давуулалтаар 5 оноо авсан байна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Польшийн эсрэг хийх бөгөөд хожсон баг нь хэсгээ тэргүүлнэ.

    Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй

    ДАШТ-ий B хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт өнгөрсөн ДАШТ-ий дэд байрт шалгарсан Польшийн шигшээ баг болон Катарын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, 3:0 харьцаатайгаар Польшийн шигшээ баг хожил байгуулан шөвгийн 16-д шалгарах эрхээ авлаа. Тус тоглолтод Польшийн шигшээ багаас №16 Semeniuk 13 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 11 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна.

    Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй

    ДАШТ-ий D хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Кубын шигшээ баг болон Колумбын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, 3:0 харьцаатай Кубын шигшээ баг ялалт байгуулж хэсгийн эхний хожлоо байгууллаа. Тус тоглолтод Кубын шигшээ багаас №2 Mergarejo 14 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 12 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 1 оноо авсан байна.

    Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй

    ДАШТ-ий D хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт АНУ-ын шигшээ баг болон Португалын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, 3:0 харьцаатай АНУ-ын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Тус тоглолтод АНУ-ын шигшээ багаас №9 Garcia болон №29 Ewert нар тус бүр 12 оноо авч багаа тэргүүллээ.

    Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй

    ДАШТ-ий Е хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Германы шигшээ баг болон Чилийн шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, 3:0 харьцаатай Германы шигшээ баг хожиж хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Германы шигшээ багаас багийн ахлагч №9 György Grozer тун сайн тоглолтыг үзүүлж 19 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 17 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 1 оноо авсан байна.

    Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй

    ДАШТ-ий Е хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт Словенийн шигшээ баг болон Болгарын шигшээ багуудын хооронд таван ээлжийн маш сонирхолтой тоглолт болсон бөгөөд 3:2 харьцаатай Болгарын шигшээ баг хожиж маш чухал 2 оноо авч чадлаа. Тус тоглолтод Болгарын шигшээ багаас 21 настай залуу од №23 Aleksandar Nikolov 26 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 23 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна. Түүний хувьд одоогоор хэсгийн шатны хоёр тоглолтод 54 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлж байна.

    Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй

    ДАШТ-ий G хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Туркийн шигшээ баг болон Ливийн шигшээ багуудын хооронд дөрвөн ээлжийн тоглолт болж, 3:1 харьцаатай Туркийн шигшээ баг хожил байгуулан шөвгийн 16-д шалгарах эрхээ авч чадлаа. Тус тоглолтод Туркийн шигшээ багаас №7 Bedirhan Bülbül, №9 Ramazan Efe Mandiraci нар тус бүр 16 оноо авч багаа тэргүүллээ. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Канадын шигшээ багийн эсрэг хийх бөгөөд хожсон баг нь хэсгээ тэргүүлнэ. 

    Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй

    ДАШТ-ий G хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт Японы шигшээ баг болон Канадын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, 3:0 харьцаатай Канадын шигшээ баг хожил байгуулан шөвгийн 16-д шалгарах эрхээ авч чадлаа. Тус тоглолтод Канадын шигшээ багаас №13 Sharone Vernon-Evans 14 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 12 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 1 оноо авсан байна. Харин ДАШТ-ий хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Ливийн шигшээ багтай хийх бөгөөд хожсон ч хэсгээс гарч чадахааргүй боллоо.

    Дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий хэсгээс гарч чадсангүй