Урьд шөнө Аваргуудын лигийн 25/26 оны шинэ улирал хөшгөө нээж, зургаан тоглолт явагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн жилээс шинэ форматын дагуу 36 баг чансаагаар 4 пот-д хуваагдаж, нэгдсэн лигийн зарчмаар оноо тооцох системд шилжсэн бөгөөд Францын Paris Saint-Germain клуб түүхэндээ анх удаагаа түрүүлж байв.
Athletic Club 0:2 Arsenal
Испанийн Athletic club өөрсдийн “San Mamés” цэнгэлдэх хүрээлэндээ Английн Arsenal клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагас гоол оролгүй хуурай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хагасын 71 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Бразил жигүүр Gabriel Martinelli ердөө нэг минутын дараа буюу 72 дахь минутад Leandro Trossard-ийн дамжуулалтаар гоол оруулж 0:1 болгов. Улмаар тоглолтын 87 дахь минутад Gabriel Martinelli-ийн дамжуулалтаар Leandro Trossard гоол оруулж 0:2 болгон үндсэн цагт Английн Arsenal клуб эсрэг багийн талбайгаас гурван оноо авч чадлаа.