FIBA 3x3 U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (World Cup) есдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Xiong'an хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээнд U23 насны Дэлхийн шилдэг эрэгтэй 20 баг, эмэгтэй 20 баг оролцож байгаа бөгөөд Монгол улсын U23 насны төлөөлөл эрэгтэй шигшээ баг оролцож байгаа юм.
FIBA 3x3 U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд маргааш эхэлнэ
9 сарын 16


Манай улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Маргад, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ, С.Төгөлдөр гэсэн залуучуудын бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд энэ удаагийн U23 насны Дэлхийн аваргын тэмцээнд чансаа №3-т бичигдэж байгаа юм.

FIBA 3x3 U23 World Cup тэмцээн нь дөрвөн хэсэгт таван баг оролцож байгаа бөгөөд хэсэгтэй хамгийн өндөр хожил байгуулсан хоёр баг дараагийн шигшээ шатанд өрсөлдөх юм. Монгол улсын шигшээ баг тэмцээний “С” хэсэгт орсон бөгөөд Италийн шигшээ баг, Алжир улсын шигшээ баг, Аргентин улсын шигшээ баг, Венесуэл улсын шигшээ багуудтай таарсан юм.

FIBA 3x3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Манай улсын шигшээ баг тэмцээний эхний өдөр 10:15 минутаас Итали улсын шигшээ багтай хийх бол 12:45 минутаас Аргентин улсын шигшээ багтай тоглоно. Дараагийн тоглолтууд нь есдүгээр сарын 19-ний өдөр Венесуэл улсын шигшээ баг болон Алжир улсын шигшээ багуудтай тоглох юм.