MSports logo
Т.Санчир МУГТ боллоо. Түүний талаар 2014 онд Bleacher report-ын нийтэлж байсан нийтлэлийг хүргэж байна.
  • Э
    Энхмандах

    7 сарын 7

  • Т.Санчир МУГТ боллоо. Түүний талаар 2014 онд Bleacher report-ын нийтэлж байсан нийтлэлийг хүргэж байна.

    2014 оны Азийн Наадмын эрэгтэй сагсан бөмбөгийн төрөл өндөрлөх дөхөж шөвгийн наймын тоглолтууд энэ баасан гарагт болно.

    Тэмцээнд амьд үлдсэн найман баг тус тусын урьдчилсан хэсгийн эхний хоёр байрт шалгарсанаар шигшээ 8-д үлдсэн. Хасагдах шатны шөвгийн наймд тоглохоос илүүтэй Азийн цомын тэмцээний хагас шигшээд хэн шалгарах чухал.

    Доорх гурван тоглогч хэсгийн шатанд онцгой байж, дараагийн шатанд хэн хүрэхэд нөлөө үзүүлнэ. Тэд Азийн Наадмын тэмцээний турш “Шилдэг нь” байсан.

    Т.Санчир МУГТ боллоо. Түүний талаар 2014 онд Bleacher report-ын нийтэлж байсан нийтлэлийг хүргэж байна.

    Монгол улсын шигшээ багийн тоглогч Тунгалагийн Санчир:

    Тунгалагийн Санчир нэг тоглолтод дунджаар 21.4 оноо авч, шилдэг тоглогчдын тоонд багтаж байна. Тэмцээний туршид тэрээр хамгийн тэсрэлттэй довтолгооны тоглогчдын нэг байсаар ирсэн.

    Түүний багтаа оруулсан хувь нэмэр зөвхөн оноо авсанаар хязгаарлагдаагүй. Т. Санчир нэг тоглолтод 7.6 удаа самбараас бөмбөг авч, энэ үзүүлэлтээрээ тавдугаарт бичигдэж байна.

    Азийн сагсан бөмбөгийн блог хөтлөгч Ник Бедард 25 настай залууг Бүх Азийн шигшээ багт багтаасан байна.

    Тоглогчдыг хараад анзаардаггүй нэг зүйл бол тэд хэр олон удаа алдаа гаргадаг вэ? Энэ нь ерөнхийдөө таны харж буй тоглогчийг өрсөлдөгчид ямар их аюул заналхийлж байгааг гэрчилдэг.

    quote

    Таван тоглолтонд Санчир 34 удаа буюу маш их алдаа авсан. Энэ нь нэг тоглолтод дунджаар 6.8 удаа алдаа авсан байна. Жагсаалтын дараагийн залуу нэг тоглолтонд 5,7 удаа алдаа авсан байна.

    Монголын амжилт Т.Санчирын тоглолтоос ихээхэн шалтгаална гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр тэмцвэл бүхэл бүтэн баг тэмцэнэ.

    Т.Санчир МУГТ боллоо. Түүний талаар 2014 онд Bleacher report-ын нийтэлж байсан нийтлэлийг хүргэж байна.

    Хэмээн өнөөдөр 11 жилийн өмнө Bleacher report-ын нийтлэлч Joseph Zucker 2014.09.26-ны өдөр бичиж байв. 2014 оны БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадамд МУ түүхэндээ анх удаа шигшээ 8-д шалгарав. Шигшээ 8-д шалгарахдаа Азийн хүчирхэг Иорданы шигшээ багийг 83:74 харьцаагаар хожиж байлаа.

    Өнөөдөр тэрээр хийсэн гавьяагаа үнэлүүлж МУГТ цолоор шагнууллаа.