MSports logo
FIFA Club World cup 2025: Kylian Mbappé хагас шигшээд хуучин баг PSG клубийн эсрэг анх удаа тоглохоор боллоо
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 6

  • FIFA Club World cup 2025: Kylian Mbappé хагас шигшээд хуучин баг PSG клубийн эсрэг анх удаа тоглохоор боллоо

    АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн ДАШТ цоо шинэхэн форматаар амжилттай үргэлжилж байна. Шөвгийн 8-н тоглолтууд маш сонирхолтой эхэллээ. Хагас шигшээд шалгарсан багууд тоглолтын өмнө нэг минут Diogo Jota болон түүний дүү Andre Silva нарт хүндэтгэл үзүүллээ.

    FIFA Club World cup 2025: Kylian Mbappé хагас шигшээд хуучин баг PSG клубийн эсрэг анх удаа тоглохоор боллоо

    Шөвгийн 16-д Италийн хүчирхэг Juventus клубийг буулган авсан Испанийн эзэн хааны Real Madrid болон шөвгийн 16-д Мексикийн Monterrey клубийг буулган авсан Германы Хар шарууд Borussia Dortmund клубүүдийн хооронд гоолын хур буулаа. Тоглолтын эхний хагасын 10 дахь минутад Турк шидтэн Arda Güler-ийн ганган дамжуулалтаар Gonzalo García гоол оруулж 1:0 болгон Испанийн эзэн хааны Real Madrid клуб тэргүүлж эхлэв. Тоглолтын 20 дахь минутад Real Madrid клубийн зүүн хамгаалагч Fran García гоол оруулж тооны харьцааг 2:0 болгон холдуулан эхний хагаст Real Madrid клуб илүүрхэв.

    FIFA Club World cup 2025: Kylian Mbappé хагас шигшээд хуучин баг PSG клубийн эсрэг анх удаа тоглохоор боллоо

    Тоглолтын хоёрдугаар хагасын 90+2 дахь минутад Borussia Dortmund клубийн довтлогч Maximilian Beier гоол оруулж 2:1 болгон ойртуулав. Гэсэн ч түүний гоолоос ердөө 2 минутын дараа буюу 90+4 дэх минутад Arda Güler-ийн ганган дамжуулалтаар Франц од Kylian Mbappé ганган хайчилж цохин тооны харьцааг 3:1 болгон холдуулав. Тоглолтын 90+5 дахь минутад Borussia Dortmund клубийн довтлогч Serhou Guirassy дээр Real Madrid клубийн шинэ цэрэг Dean Huijsen 16 метрийн торгуулийн талбай дотор алдаа хийж улмаар шүүгч улаан хуудсаар торгож 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг Borussia Dortmund клубт заав. Үүнийг нь Borussia Dortmund клубийн довтлогч Serhou Guirassy амжилттай гүйцэтгэж 3:2 болгов. Тоглолтын 90+9 дэх минутад Borussia Dortmund клубийн Marcel Sabitzer ганган гуядаж цохисон ч Real Madrid клубийн хаалгач Thibaut Courtois гайхалтай хааж чадсанаар Real Madrid клуб хагас шигшээд хүчирхэг Францын Paris Saint-Germain клубтэй тоглохоор боллоо. 

    FIFA Club World cup 2025: Kylian Mbappé хагас шигшээд хуучин баг PSG клубийн эсрэг анх удаа тоглохоор боллоо

    Хагас шигшээд 4 өөр улсын 4 шилдэг клубүүд тулна.

    FIFA Club World cup 2025: Kylian Mbappé хагас шигшээд хуучин баг PSG клубийн эсрэг анх удаа тоглохоор боллоо