MSports logo
FIFA Club World cup 2025: Thomas Müller-ийн сүүлийн тоглолт Jamal Musiala маш хүнд гэмтэл авч PSG клуб хагас шигшээд шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 6

  • FIFA Club World cup 2025: Thomas Müller-ийн сүүлийн тоглолт Jamal Musiala маш хүнд гэмтэл авч PSG клуб хагас шигшээд шалгарлаа

    АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн ДАШТ цоо шинэхэн форматаар амжилттай үргэлжилж байна. Шөвгийн 8-н тоглолтууд маш сонирхолтой эхэллээ. Хагас шигшээд шалгарсан багууд тоглолтын өмнө нэг минут Diogo Jota болон түүний дүү Andre Silva нарт хүндэтгэл үзүүллээ.

    FIFA Club World cup 2025: Thomas Müller-ийн сүүлийн тоглолт Jamal Musiala маш хүнд гэмтэл авч PSG клуб хагас шигшээд шалгарлаа

    Шөвгийн 16-д Lionel Messi тэргүүтэй Inter Miami клубийг буулган авсан Францын Paris Saint-Germain болон шөвгийн 16-д Flamengo клубийг буулган авсан Германы алдарт Bayern Munich багуудын хооронд гоёмсог тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагас маш өрсөлдөөнтэй аюултай довтолгоо ээлж дараалан гүйцэтгэж байсан ч хоёр багийн хаалгач нар маш гайхалтай хаалтуудыг хийж байв. Тоглолтын эхний хагас дуусахтай зэрэгцэн 45+2 дахь минутад Германы залуу од Jamal Musiala болон PSG клубийн хаалгач Gianluigi Donnarumma нар хүчтэй тулж Jamal Musiala-ийн зүүн хөлийн шилбэний яс хугарч маш хүнд гэмтэл авав. 

    FIFA Club World cup 2025: Thomas Müller-ийн сүүлийн тоглолт Jamal Musiala маш хүнд гэмтэл авч PSG клуб хагас шигшээд шалгарлаа

    Тоглолтын хоёрдугаар хагасын 78 дахь минутад энэ жил үнэхээр онцгой байсан Франц залуу Désiré Doué зүүн хөлийн гоёмсог цохилтоор тооны харьцааг нээж 1:0 болгон Францын Paris Saint-Germain клуб тэргүүлж эхлэв. Тоглолтын 82 дахь минутад PSG клубийн хамгаалагч Willian Pacho Bayern Munich клубийн Leon Goretzka дээр хүнд алдаа хийж улаан хуудсаар торгуулав. Тоглолтын 87 дахь минутад Bayern Munich клубийн довтлогч Harry Kane мөргөж гоол оруулсан ч шүүгч отон тоглолт гэж үзэн гоолийг тооцсонгүй. Тоглолтын 90+1 дэх минутад PSG клубийн хамгаалагч Lucas Hernández мөн л эсрэг багийн тамирчин Raphaël Guerreiro-г тохойлдож алдаа гарган дахин улаан хуудсаар торгуулж PSG клуб есөн хүнтэйгээр 6 минут тэсэх хүнд даалгаварт унав. 

    FIFA Club World cup 2025: Thomas Müller-ийн сүүлийн тоглолт Jamal Musiala маш хүнд гэмтэл авч PSG клуб хагас шигшээд шалгарлаа

    Тоглолтын 90+6 дахь минутад PSG клубийн сөрөг довтолгоо Achraf Hakimi-ийн дамжуулалтаар Ousmane Dembélé эцсийн цэгийг тавьж хэдхэн хоногийн өмнө таалал төгссөн Diogo Jota-д гоолын баяраа зориулан түүний хийдэг байсан гоолын баярыг дуурайн хийж хүндлэл үзүүллээ. Ийнхүү Францын аварга энэ жилийн Европын аваргуудын лигийн аварга Paris Saint-Germain клуб хагас шигшээд шалгарч Испанийн эзэн хааны Real Madrid клубтэй тоглохоор боллоо. 

    FIFA Club World cup 2025: Thomas Müller-ийн сүүлийн тоглолт Jamal Musiala маш хүнд гэмтэл авч PSG клуб хагас шигшээд шалгарлаа