MSports logo
Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн академийн 11 насны тамирчид Европ тивд аварга авч гайхалтай амжилт үзүүллээ
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 6

  • Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн академийн 11 насны тамирчид Европ тивд аварга авч гайхалтай амжилт үзүүллээ

    Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн академийн багууд Швед улсын Östersund хотод болж байгаа Storsjöcupen тэмцээнд В.Мөнхжаргал болон Ч.Төрболд дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож 14 насны баг шөвгийн 16-д шалгарч чадсан бол 11 насны баг аваргын алтан медаль хүртэж гайхалтай амжилтыг үзүүлжээ. 

    Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн академийн 11 насны тамирчид Европ тивд аварга авч гайхалтай амжилт үзүүллээ

    Дэрэн академийн 11 насны баг тамирчид хэсэгтээ 52 гоол хийж ердөө 1 гоол алдав

    ·        Хэсгийн эхний тоглолтоо Норвегийн Lierne IL багийн эсрэг 20:0 харьцаатай хожсон

    ·        Хэсгийн 2 дахь тоглолтоо Шведийн Ope IF багийн эсрэг 15:0 харьцаатай хожсон

    ·        Хэсгийн 3 дахь тоглолтоо Норвегийн Nationalkameratene SK багийн эсрэг 6:1 харьцаатай хожсон

    ·        Хэсгийн сүүлийн тоглолтоо Шведийн IFK багийн эсрэг 11:0 харьцаатай хожсон

    Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн академийн 11 насны тамирчид Европ тивд аварга авч гайхалтай амжилт үзүүллээ

     Дэрэн академийн 11 насны баг тамирчид хасагдах шатанд:

    ·        Шөвгийн 16-д Шведийн IFK Östersund Rod 2 багийн эсрэг 14:1 харьцаатай хожсон

    ·        Шөвгийн 8-д Норвегийн VUKU IL багийн эсрэг 10:1 харьцаатай хожсон

    ·        Хагас шигшээд Шведийн IFK Östersund Rod 1 багийн эсрэг 3:3 харьцаатай тэнцэж 11 метрийн торгуулийн цохилтоор 5:4 харьцаатай хожсон

    ·        Аваргын төлөө Норвегийн Kattem IL багийн эсрэг 7:4 харьцаатай хожиж аварга болсон.

    Дэрэн клубийн академийн баг тамирчдад баяр хүргэе.

    Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн академийн 11 насны тамирчид Европ тивд аварга авч гайхалтай амжилт үзүүллээ