Аргентины домогт тоглогч Лионель Месси 2026 оны Дэлхийн аваргын үеэр ДАШТ-ий түүхэнд хамгийн олон ялалт байгуулсан тоглогч болж, шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтын өмнөх эзэн нь Германы домогт довтлогч Мирослав Клозе байсан бөгөөд тэрээр ДАШТ-д 22 ялалт байгуулсан байв. Клозе өөрийн энэ рекорд удахгүй эвдэгдэнэ гэдгийг ч урьдчилан таамаглаж байсан.
Харин Месси Аргентиныг дараалан долоон ялалтад хөтөлснөөр Клозегийн амжилтыг ардаа орхиж, нийт 23 ялалттайгаар Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон ялалт байгуулсан тоглогч болсон юм.
Одоогоор энэхүү амжилтад хамгийн ойр байгаа тоглогч бол Францын довтлогч Килиан Мбаппе бөгөөд тэрээр ДАШТ-д 17 ялалт байгуулаад байна.
Лионель Месси - ДАШТ-д дараалсан хамгийн олон тоглолтод гоол оруулсан тоглогч (9 тоглолт)
Лионель Месси 2026 оны Дэлхийн аваргад эхний тоглолтуудаасаа эхлэн дараалан гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд дараалсан хамгийн олон тоглолтод гоолдсон тоглогч болж, 9 дараалсан тоглолтод гоол оруулсан шинэ рекорд тогтоолоо. Өмнө нь энэхүү амжилтыг Францын Жюст Фонтен, Бразилын Жаирзиньо нар 6 дараалсан тоглолтод гоол оруулсан үзүүлэлтээр хамтран эзэмшиж байсан юм. Харин Месси тэдний амжилтыг хол тасархай ардаа орхиж, шинэ түүхийг бичжээ.
Лионель Месси - ДАШТ-ий түүхэнд торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан тоглогч (7 гоол)
Аргентины ахлагч Лионель Месси мөн Дэлхийн аваргын түүхэнд торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, бас нэгэн рекорд тогтоолоо.
Тэрээр:
- 2014 онд Босни, Херцеговина, Иран, Нигерийн эсрэг,
- 2022 онд Мексикийн эсрэг,
- 2026 онд Алжирын эсрэг хоёр, Иорданы эсрэг нэг гоолыг торгуулийн талбайн гаднаас оруулсан байна.
Ингэснээр Месси ДАШТ-д торгуулийн талбайн гаднаас нийт 7 гоол оруулж, өмнө нь энэ амжилтыг эзэмшиж байсан Бразилын домогт хагас хамгаалагч Ривеллино-гийн рекордыг шинэчилжээ.
Майкл Олисе - Нэг ДАШТ-д хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч (7 ассист)