Дэлхийн цахим спортын томоохон төрлүүдийн нэг Counter Strike тоглоомын хоёрдугаар улирал BLAST Bounty 2026 season 2 тэмцээнээр эхлэх гэж байна. Энэхүү тэмцээн нь нийт гурван хэсгээс бүрдэх бол эхний шат эхлэхэд бэлэн болоод байна. Дэлхийн шилдэг 32 баг оролцож байгаа бөгөөд эхний нэг болон хоёрдугаар шат онлайнаар зохиогдож, гуравдугаар шат тайзны тоглолтууд Мальта улсад болох болно.
The MongolZ баг BLAST Bounty 2026 season 2 тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн боллоо
7 сарын 20
BLAST Bounty тэмцээн нь бусад тэмцээнүүдээс онцлогтой байдаг зүйл нь Bounty систем юм. Энэ нь тэмцээний нийт шагналын сан болох $1.15 сая долларыг баг тус бүрд хувааж, 32 баг шууд Single Elimination буюу нэг хожигдвол тэмцээнийг өндөрлүүлэх зарчмаар өрсөлдөх болно. Мэдээж ялалт байгуулсан багууд ялагдсан багийн тал мөнгийг өөрсдийн шагналын сан дээр нэмэх бол ялагдсан багууд өөрсдийн шагналын талыг авах юм.
Тоглолтуудын хуваарь тодорхой болсон. Монгол улсын төлөөлөл, энэ тэмцээнд урилгаар оролцож байгаа The MongolZ багийн эхний тоглолт бол Дэлхийн 38-р байранд бичигдэж байгаа Швед улсын төлөөлөл HERIOC багтай энэ сарын 24-ний өдөр, 19 цагаас тоглох хуваарьтай байна.
Хоёр багийн хувьд аль аль багууд нь бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан байгаа. The MongolZ багийн хувьд багийн тоглогч mzinho-г BC Game баг руу явуулж мөн багийн тоглогч cobrazera-г сэлгээ рүү шилжүүлсэн. Харин оронд нь tikuak болон DarkMeister гэх хоёр тоглогчийг багтаа нэгтгэсэн. Уг хоёр тоглогч нь хоёул The MongolZ-ийн academy багаас гараагаа эхэлж байсан бөгөөд tikuak нь Монголын chingis warriors багт тоглож байсан туршлагатай юм.



Харин HERIOC багийн хувьд мөн адил багийн хоёр тоглогчийн сольсон. Багийн тоглогч Alkaren болон xfl0ud гэх тамирчдыг явуулж, MOUZ багаас Brollan, Gentle Mates багаас MartinezSa гэх тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн.
The MongolZ багийн хувьд сүүлийн хэдэн тэмцээнүүдэд тогтмол амжилтыг үзүүлж чадахгүй байгааг бүгдээрээ мэдэж байгаа билээ. Багийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн энэ шийдвэрүүд нь зөв ч бай, буруу ч бай бид бүхэнд энэ төрлийн спортоор амжилт гаргаж, Монгол улс дэлхийн #1 багтай шүү гэж дуудах боломжийг олгосон энэ залуучуудыг хүндлэх хэрэгтэй юм. Энэ тэмцээнд The MongolZ баг амжилт гаргах бүрэн боломж бий. Харин бид бүхэнд урьдын адил өөрсдийн багаа дэмжих ажил үлдлээ.





