MSports logo
Mzinho BC Game багт орох уу?
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 9

  • Mzinho BC Game багт орох уу?

    Монгол улсын цахим спортын хамгийн том төлөөллүүдийн нэг The MongolZ баг нь энэ онд зохиогдсон тэмцээнүүдэд өнгөрсөн жилийг бодвол төдийлөн амжилт үзүүлж чадахгүй байгааг бид бүхэн мэдэж байгаа билээ. Үүний гол шалтгаануудын нэг нь багийн тоглогч Senzu-г гарсантай холбоотой гэж дэмжигчид үзэж байгаа.

    Mzinho BC Game багт орох уу?

    The MongolZ багаас гарсан Senzu нь одоогийн байдлаар хоёр ч олон улсын багт тоглоод амжсан. Сүүлд BC Game багт зээлээр очиж тус багийн бүрэлдэхүүнд хэд хэдэн тэмцээнүүдэд оролцож, хувь тамирчны хувьд амжилттай тоглолтуудыг үзүүлж чадсан. 


    Үүний дараагаар BC Game баг том өөрчлөлтүүдийг багтаа хийж The MongolZ багаас Senzu-г албан ёсоор худалдаж авсан. Мөн багийн бүрэлдэхүүнээс гурван тамирчныг багаас явуулж шинээр баг босгох алхмуудаа хийсэн. Одоо тэдний бүрэлдэхүүнд багийн дасгалжуулагч TaZ, тамирчин s1mple, electroNic, Magisk, Senzu гэсэн бүрэлдэхүүнтэй болоод байна. Харин одоо BC Game багт нэг тоглогчийн сул зай байгаа юм.

    Mzinho BC Game багт орох уу?

    BC Game баг нь одоогоор энэ спортын шилдэг дасгалжуулагч, энэхүү спортын домог болсон од тамирчид, ирээдүйтэй шинэ залуу од тоглогч гээд одоогийн Falcons баг шиг бүрэлдэхүүнийг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд нэг асуулт ургаж байгаа нь сүүлийн тамирчин хэн байх вэ?

    Mzinho BC Game багт орох уу?

    BC Game багийн эзэн “сүүлийн тамирчин бол дэлхийн топ багт тоглож байсан мөн мажор тэмцээнд оролцож байсан, шинэ залуу тамирчин байх болно” хэмээн хэлсэн юм.


    Харин тэрхүү тамирчныг The MongolZ багийн тоглогч mzinho байж болохыг энэхүү спортын хамгийн том мэдээлэл хүргэдэг HLTV онцолсон байна. Багийн эзний хэлсэн шалгуурыг mzinho бүрэн хангаж чадаж байгаа юм. Мөн Аюуш, Азбаяр хоёрыг сайн найзууд хэмээн бүгд мэднэ. 

    Mzinho BC Game багт орох уу?

    The MongolZ баг Senzu-г үндсэн бүрэлдэхүүнээсээ сэлгээ рүү шилжүүлэх шийдвэр гаргахад mzinho олон нийтийн сүлжээнд түүнийг "насан туршийн найз" хэмээн бичиж байсан. Мөн тухайн үед, "Бид 12-13 настайдаа нэг өдөр тоглоом дотор өөрсдийн гэсэн стикертэй болно гэж мөрөөддөг байсан. Өнөөдөр Major-ын финалд хүрсэндээ үнэхээр баяртай байна" хэмээн дурдаж байсан билээ.

    Mzinho BC Game багт орох уу?