Өнгөрсөн шөнийн хоёр дахь тоглолт Канадын Ванкувер хотод болж, Швейцар болон Колумбын шигшээ багууд учраа таарлаа. Хоёр баг тоглолтын турш маш нягт хамгаалалттай тоглож, үндсэн 90 минут төдийгүй нэмэлт 30 минутын турш нэг ч гоол оруулсангүй. Колумб довтолгооны хувьд арай илүү байсан ч Швейцарын хаалгач Грегор Кобель хэд хэдэн гайхалтай хаалт хийж, багаа тоглолтод авч үлдсэн юм. Ингээд хувь заяаг торгуулийн цохилт шийдэхэд Швейцар 4:3-аар ялалт байгууллаа. Энэ ялалтаар Швейцарын шигшээ баг ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч, Аргентины эсрэг тоглох эрхээ авсан бол Колумб ийнхүү тэмцээнээ өндөрлүүлэв.
📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:
🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс
🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа