MSports logo
EuroBasket-2025: Финланд улc түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд тоглох гэж байна
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 11

  • EuroBasket-2025: Финланд улc түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд тоглох гэж байна

    Хагас шигшээ шатанд өрсөлдөх сүүлийн шигшээ багаар Финланд улсын баг шалгарч байна. Өнгөрөгч орой Финланд улсыг шигшээ баг болон Гүрж улсын шигшээ багууд тоглож 93:79-ийн харьцаатайгаар Финланд улсын шигшээ баг ялалт байгууллаа. 

    EuroBasket-2025: Финланд улc түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд тоглох гэж байна

    Финланд улсын баг тамирчид тоглолтын эхнээс тэргүүлж, улмаар энэ эрчээ алдалгүй тоглолтыг хожлоор дуусгаж чадлаа. Финланд улсын шигшээ баг багаараа сайн тоглолтыг үзүүлж, бүгд жигд тоглолоо. Энэ тэмцээнд багаа ахлан онцгойрч буй тоглогч Лаури Марканен 17 оноо, 6 самбар, 2 дамжуулалт гэсэн үзүүлэлт хийжээ. Мөн багийн дөрвөн тоглогч 10-с дээш оноо авсан байна. Талбай дээр гарсан тоглогч бүр нэмэх үзүүлэлт харуулсан сайн тоглолт багаараа хийлээ.

    EuroBasket-2025: Финланд улc түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд тоглох гэж байна

    Финланд улсын шигшээ баг талбай дээр бүх талаараа илүү тоглосныг доорх үзүүлэлт харуулж байна.

    EuroBasket-2025: Финланд улc түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд тоглох гэж байна
    EuroBasket-2025: Финланд улc түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд тоглох гэж байна
    EuroBasket-2025: Финланд улc түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд тоглох гэж байна

    Харин Гүрж улсын шигшээ баг энэ хүрээд тэмцээнээ өндөрлүүлж байна. Энэ жил тэдний хувьд онгой жил байж, шигшээ найм хүртэл явсан нь бүх цаг үеийн дээд амжилт нь болж бичигдэж байна. Багийн бүрэлдэхүүнээс lexander Mamukelashvili 22 оноо, Duda Sanadze 19 оноо, Tornike Shengelia 18 оноотой тоглолтоо өндөрлүүлсэн байна. 

    EuroBasket-2025: Финланд улc түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд тоглох гэж байна