Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн Хятад улсын Xiong'an хотод 9-р сарын 17-21 ний өдрүүдэд зохиогдох гэж байна.
Тус тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны шигшээ баг зургаа дахь удаагаа оролцох гэж байна. Манай 23 хүртэлх насны шигшээ багийн ДАШТ-д үзүүлсэн хамгийн том амжилт 2023 онд Румын улсын Бухарест хотод болсон ДАШТ-д есдүгээр байрт орж байсан нь хамгийн өндөр амжилт болж байжээ. Энэ удаагийн 23 хүртэлх насны ДАШТ-ий эрэгтэй өрсөлдөөнд нийт шилдэг 20 орны баг тамирчид дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Монгол улсын шигшээ багийн хувьд тэмцээний С хэсгийг тэргүүлж, Итали, Алжир, Аргентин, Венесуэл улсын багуудтай учраа таарчээ.