MSports logo
Боксийн ДАШТ-д Монгол улсаас таван тамирчин медалийн төлөө шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 10

  • Боксийн ДАШТ-д Монгол улсаас таван тамирчин медалийн төлөө шалгарлаа

    Их Британи улсын Ливерпүүл хотод болж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын Үндэсний шигшээ багийн тамирчид маань амжилттай оролцож байна. Тодруулбал манай улсаас 10 тамирчин оролцож, таван тамирчин медалийн төлөө шалгарлаа.

    Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг шөнө Туркын боксчин CAGIRIR Ayse-г ялж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа.

    Боксийн ДАШТ-д Монгол улсаас таван тамирчин медалийн төлөө шалгарлаа

    Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдөж буй Балсангийн Мөнгөнсаран мөн шөнө Мексикийн тамирчин PATINO Esmeralda Jazmin-г ялж, шөвгийн наймд шалгарлаа. Өнөөдөр шөнө медалийн төлөөө Узбекстаны боксчин KAZAKOVA Feruza-тай өрсөлдөнө.

    Боксийн ДАШТ-д Монгол улсаас таван тамирчин медалийн төлөө шалгарлаа

    Эрэгтэйчүүдийн 70 кг-д Отгонбаатарын Бямба-эрдэнэ Турк улсын тамирчин Некат Екинчитэй тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2 саналаар ялалт байгуулж шөвгийн 8-д шалгарсан амжилт үзүүллээ. Өнөөдөр үдээс өмнө медалийн төлөө Эзэн орон буюу Английн тамирчин Одел Камара-тай тулалдана.


    Боксийн ДАШТ-д Монгол улсаас таван тамирчин медалийн төлөө шалгарлаа

    Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд мөн эхний учраандаа ялалт байгуулсан Х.Билгүүнсайхан Азербайжаны боксчин HUSEYNOV Nijat-г ялан шигшээ 8-д шалгарсан ба медалийн төлөө Испанийн боксчин LOZANO SERRANO Rafael-тай тулалдана.


    Боксийн ДАШТ-д Монгол улсаас таван тамирчин медалийн төлөө шалгарлаа

    Эрэгтэйчүүдийн 50 кг жинд А.Баттулга БНСУ улсын тамирчинтай тулалдаж хажуугийн шүүгчдийн 4:1 саналаар ялалт байгуулж шөвгийн 8-д шалгарлаа. Медалийн төлөө Испанийн тамирчин MOLINA SALVADOR Martin -тай 09-р сарын 12-нд тулалдах хуваарьтай байна.

    Боксийн ДАШТ-д Монгол улсаас таван тамирчин медалийн төлөө шалгарлаа