MSports logo
Улаанбаатар кап тэмцээний Сагсан бөмбөгийн финалын тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна
  • М
    Мөнхбаясгалан

    5 сарын 5

  • Улаанбаатар кап тэмцээний Сагсан бөмбөгийн финалын тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна

    Шинэлэг өнгө төрх, өөр арга барил, урт удаан үргэлжилсэн “Улаанбаатар кап” тэмцээний сагсан бөмбөг болон гар бөмбөгийн ангилалд нийслэл Улаанбаатар хотын аварга багууд тодроход бэлэн болоод байна. 

    Улаанбаатар кап тэмцээний Сагсан бөмбөгийн финалын тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна

    Нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн бие тамир спортын газар, Msport хамтран зохион байгуулж, зургаан сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү тэмцээний сагсан бөмбөгийн ахлах, дунд, бага ангиллын нийслэлийн аварга болох медалийн төлөөх тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Энэ тоглолтууд 5-р сарын 10 болон 11-ны өдрүүдэд М банк Аренад болно. 

    Улаанбаатар кап тэмцээний Сагсан бөмбөгийн финалын тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна

    Эрэгтэй ахлах ангилал шөвгийн дөрвөн баг хоорондоо алтан медалийн төлөөх тоглолт хийсэн. Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн эсрэг Багануур дүүргийн Гүн Галуутай сургууль нар тоглосон. Тоглолтын төгсгөлд 75:70 гэсэн онооны харьцаатай Гүн Галуутай сургууль ялалт байгуулснаар аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон бол 52-р сургууль хүрэл медалын төлөө тоглолт хийнэ.

    cover
    cover
    cover

    Шөвгийн дөрвийн дараагийн тоглолт Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургууль болон Баянзүрх дүүргийн 48-р сургууль тоглосон. Хоёр багийн тоглолт 58:66 гэсэн онооны харьцаатай 48-р сургуулийн ялалт байгуулснаар аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна. Харин Ирээдүй сургууль хүрэл медалийн төлөө тоглох болно.

    Улаанбаатар кап тэмцээний Сагсан бөмбөгийн финалын тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна

    Эмэгтэй ахлах насны шөвгийн дөрвийн тоглолт Багануур дүүргийн Гүн Галуутай сургуулийн эсрэг Чингэлтэй дүүргийн 117-р сургууль тааран тоглож 68:62 гэсэн онооны харьцаатай Гүн Галуутай сургуулийн ялалт байгуулж аваргын алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Харин хүрэл медалын төлөө 117-р сургууль тоглохоор болсон.

    Улаанбаатар кап тэмцээний Сагсан бөмбөгийн финалын тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна

    Шөвийн дөрөвийн дараагийн тоглолт Сонгинохайрхан дүүргийн Хөгжил сургууль болон Баянгол дүүргийн 40-р сургууль тааран тоглосон. Хоёр багийн тоглолт 70:67 гэсэн онооны харьцаатай Хөгжил сургуулийн ялалт байгуулж аваргийн алтан медалийн төлөө тоглох болсон байна. Харин 40-р сургууль хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. 

    cover
    cover

    Дунд ангиллын эрэгтэй аваргын алтан медалийн төлөө Сүхбаатар дүүргийн Рояал сургууль болон Баянгол дүүргийн 93-р сургууль тоглохоор болсон байна. Харин хүрэл медалийн төлөө Баянзүрх дүүргийн Уудам Монгол сургууль болон Налайх дүүргийн 119-р сургууль тааран тоглохоор болжээ.

    cover
    cover

    Дунд ангиллын эмэгтэй төрөлд Баянгол дүүргийн Эрхэт Эрдэм сургууль болон Баянзүрх дүүргийн 33-р сургууль нар аваргын алтан медалийн төлөө тоглохоор болсон байна. Харин хүрэл медалийн төлөө Чингэлтэй дүүргийн 117-р сургууль болон Баянгол дүүргийн Оюуны Ундраа сургууль тааран тоглох болсон байна.

    cover
    cover

    Бага насны сагсан бөмбөгийн төрөлд аваргын алтан медаийн төлөө Хан-Уул дүүргийн 7-р сургууль болон Баянзүрх дүүргийн 14-р сургууль тааран тоглохоор болсон бол хүрэл медалийн төлөө Сүхбаатар дүүргийн 2-р сургууль болон Баянгол дүүргийн Эрдмийн өргөө сургуулийн 1-р баг тоглох болжээ.

    cover
    cover

    Харин эмэгтэй бага насны төрөлд Баянзүрх дүүргийн 120-р сургуулийн эсрэг Баянгол дүүргийн Эрхэт Эрдэм сургууль аваргын алтан медалийн төлөө тааран тоглохоор болсон байна. Харин хүрэл медалийн төлөө Сонгинохайрхан дүүргийн Өнөр сургууль болон Хан-Уул дүүргийн 7-р сургууль тааран тоглох хуваарьтай байна.

    cover
    cover

    𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥 𝐬𝐩𝐨𝐧𝐬𝐨𝐫𝐬:

    🤝Платиниум спонсор: KFC

    🤝Платиниум спонсор: Mongolian Pirates Basketball Club

    🤝Хүрэл хамтрагч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД

    𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥 𝐩𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫𝐬

    🤝Хамтрагч: Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics

    🤝Хамтрагч: SocialPay 𝐉𝐮𝐧𝐢𝐨𝐫

    🤝Хамтрагч: МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль

    🤝Хамтрагч: Этүгэн их сургууль

    🤝Хамтрагч: Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university

    🤝Хамтрагч: Их засаг их сургууль / Ikh Zasag university

    🤝Хамтрагч: ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

    Зохион байгуулагч: НЗДТГ, Msports.mn Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

    Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн 9 дүүргийн БТСГ