MSports logo
“Улаанбаатар кап” тэмцээний ахлах насны сагсан бөмбөгийн төрөл шилдэг найман баг тодроод байна
  • М
    Мөнхбаясгалан

    4 сарын 29

  • “Улаанбаатар кап” тэмцээний ахлах насны сагсан бөмбөгийн төрөл шилдэг найман баг тодроод байна

    Улаанбаатар хотын бүх ерөнхий боловсролын сургуулиуд дунд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар кап” тэмцээн зургаан сар гаруй хугацаанд амжилттай зохион байгуулагдаж байна. Сагсан бөмбөгийн төрлийн ахлах насны ангилал, эрэгтэй төрөл, шилдэг 32 багийн хасагдах шатны тоглолтууд амжилттай явагдаж, шигшээ наймд шалгарсан багууд тодроод байна.

    “Улаанбаатар кап” тэмцээний ахлах насны сагсан бөмбөгийн төрөл шилдэг найман баг тодроод байна

    Хасагдах шатны шилдэг наймд шалгарсан эхний баг бол Хан уул дивизоны аварга, “Улаанбаатар кап” тэмцээний урд бүсийн аварга, ерөнхий боловсролын 52-р сургууль шалгараад байна. Тэд шигшээ 32-ын эхний тоглолтоо 120-р сургуулийн эсрэг хийж 94-68 гэсэн онооны харьцаатай хожил байгуулсан. Улмаар шилдэг 16-ын тоглолтоо Эрдмийн ундраа сургуулийн эсрэг өрсөлдөж 81-59 гэсэн онооны харьцаатай хожил байгуулж шилдэг наймд шалгараад байгаа билээ. Тэдний шөвгийн наймд өрсөлдөх дараагийн сургууль бол СБД-ийн Логарифм сургууль байх болно.

    cover
    cover
    cover

    Хасагдах шатны шилдэг наймд Сүхбаатар дивизоны аварга Логарифм сургууль шалгараад байна. Тэд шигшээ 32 багийн эхний тоглолтоо 157-р сургуулийн эсрэг хийж 80-29 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж дараагийн шат руу шалгарсан. Шигшээ 16 багийн тоглолтод тэд Чингэлтэй дүүргийн 111-р сургуультай тааран 67-64 гэсэн онооны харьцаатай маш ойролцоо тоглолтын төгсгөлд ялалт байгуулж чадсан. Улмаар Логарифм сургууль шөвгийн наймын тоглолтоо ХУД-ийн 52-р сургуулийн эсрэг хийх болно. Уг хоёр сургууль “Улаанбаатар кап” тэмцээнд өмнө нь Урд бүсийн аваргын төлөө учраа тааран тоглож байсан. Тоглолтын үр дүн 92-73 гэсэн онооны харьцаатай 52-р сургуулийн ялалтаар дуусаж байжээ. 

    cover
    cover

    Шөвгийн наймд шалгарсан дараагийн сургууль бол Баянгол дүүргийн 93-р сургууль шалгараад байна. Тэд шилдэг 32 багийн эхний тоглолтоо 76-р сургуулийн эсрэг хийж 82-45 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулсан. Шилдэг 16 багийн тоглолтоо 45-р сургуулийн эсрэг хийж 74-66 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж шөвгийн наймд Багануур дүүргийн Гүн Галуутай сургуультай таараад байна.

    cover
    cover

    Шөвгийн наймд шалгарсан дараагийн сургуулиар Багануур дүүргийн аварга, “Улаанбаатар кап” тэмцээний зүүн бүсийн аварга Гүн Галуутай сургууль юм. Тэд шилдэг 32 багийн тоглолтоо Шинэ Монгол ахлах сургуультай тааран тоглож 71-65 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулсан. Улмаар шилдэг 16 багийн тоглолтоо Орхон Хасү сургуультай хийж 88-70 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж шөвгийн найм руу шалгараад байна. Тэд дараагийн тоглолтоо Баянгол дүүргийн 93-р сургуулийн эсрэг тоглох болно.

    cover
    cover

    Дараагийн шилдэг наймд шалгарсан баг бол Сонгино хайрхан дүүргийн Ирээдүй сургууль юм. Тэд шилдэг 32 багийн эхний тоглолтоо Эрдмийн хөтөч 58-р сургуультай тааран тоглож 78-69 гэсэн онооны харьцаатай хожсон. Дараагийн тоглолтоо 33-р сургуулийн эсрэг хийж 61-54 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж шөвгийн наймд шалгараад байна. Тэдний дараагийн өрсөлдөгчид СБД-ийн Монгол Оросын хамтарсан 3-р сургууль байх болно.

    cover
    cover

    Шөвгийн наймд шалгарсан СБД-ийн Монгол Оросын хамтарсан 3-р сургууль нь шилдэг 32 багийн эхний тоглолтоо Эрдмийн өргөө сургуулийн эсрэг 78-63 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулсан. Дараагийн тоглолтоо 119-р сургуулийн эсрэг хийж 76-71 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж шөвгийн наймд шалгарсан. Тэд дараагийн тоглолтоо Сонгино хайрхан дүүргийн Ирээдүй сургуультай хийх болно.

    cover
    cover

    Шилдэг наймын дараагийн баг Чингэлтэй дүүргийн 50-р сургууль юм. Тэд шилдэг 32 багийн эхний тоглолтоо 60-р сургуультай тоглож 108-68 гэсэн онооны харьцаатай хожиж дараагийн шат руу шалгарсан. Шилдэг 16 багийн тоглолтоо 24-р сургуультай тааран 84-53 гэсэн онооны харьцаатай хожил байгуулсан. Тэдний дараагийн өрсөлдөх баг бол БЗД-ийн 48-р сургууль байх болно. Тэд өмнө нь “Улаанбаатар кап” тэмцээний баруун бүсийн аваргын төлөө тоглож 64-58 гэсэн онооны харьцаатай 48-р сургуулийн ялалтаар өндөрлөж байжээ.

    cover
    cover

    Шилдэг наймын сүүлийн баг Баянзүрх дүүргийн 48-р сургууль юм. Шилдэг 32 багийн эсрэг тоглолтоо тэд 142-р сургуультай хийж 89-56 гэсэн онооны харьцаатай хожиж дараагийн шатад шалгарсан. Дараагийн тоглолтоо 3-р сургуультай хийж 80-56 гэсэн онооны харьцаатай хожил байгуулж шөвгийн найм руу шалгарсан юм. 

    cover
    cover