Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар хотын ЕБС сурагчдын сагсан бөмбөг, волейболын АШТ энэ жилийн буюу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн НБТСГ болон msports хамтран илүү өргөн цар хүрээтэй ЕБС сурагчдын лиг болон амжилттай үргэлжилж байна.
Улаанбаатар Кап тэмцээний Волейболын ахлах насны шигшээ найман баг тодроод байна
4 сарын 23
Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн шилдэг 32 багийн шигшээ 16-н тоглолтууд амжилттай үргэлжилж, шилдэг найман багууд тодорлоо. Ахлах насны волейболын эрэгтэй төрөлд шигшээ наймд дөрвөн бүсийн аварга, гурван дивизоны аваргууд шалгарч, Баянгол Дивизоноос нэмэлт эрхээр шалгарсан 13-р сургуулийн шигшээ багууд шигшээ наймд шалгараад байна. Шигшээ наймд Урд бүсийн аваргын төлөө хоорондоо тоглож байсан Хан-Уул дивизоны аварга, Урд бүсийн аварга 115-р сургууль болон Сүхбаатар дивизоны аварга Логарифм сургуулиуд хоорондоо таарч, Сонгинохайрхан дивизоны аварга 105-р сургууль болон Зүүн бүсийн аварга, Багануур, Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургуулиуд хоорондоо таарсан байна. Мөн Баруун бүсийн аварга, Баянгол дивизоны аварга 141-р сургууль болон Баянгол дивизоноос нэмэлт эрхээр шигшээ 32-т шалгарсан 13-р сургуулиуд шигшээ наймд таарч, Хойд бүсийн аваргын төлөө хоорондоо тоглож байсан Чингэлтэй дивизоны аварга, Хойд бүсийн аварга 50-р сургууль болон Баянзүрх дивизоны аварга 21-р сургуулийн шигшээ багууд шигшээ наймд тоглохоор боллоо.
Ахлах насны эмэгтэй төрөлд шигшээ наймд Хойд бүсийн аварга, Баянзүрх дивизоны аварга 21-р сургууль болон Чингэлтэй дивизоны дэд аварга 5-р сургуулийн багтай таарч, Зүүн бүсийн аварга, Багануур, Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургууль болон Сүхбаатар дивизоны дэд аварга Шинэ Үе сургуулиуд таарсан байна.




Өнгөрсөн амралтын өдрүүдээр шигшээ наймын хоёр тоглолт явагдсан бөгөөд Баруун бүсийн аварга, Баянгол дивизоны аварга Оюуны Ундраа сургууль болон Хан-Уул дивизоны аварга 7-р сургуулийн багтай тоглож, гайхалтай гурван ээлжийн тоглолтод Оюуны Ундраа сургууль “25:16, 22:25, 15:8” харьцаатай хожиж, final four-д шалгарсан бөгөөд тус тоглолтод Оюуны Ундраа сургуулиас багийн намын довтлогч #6 Б.Намуунжаргал гайхалтай тоглолтыг үзүүлж, давуулалтаар 1 оноо, довтолгоогоор 11 оноо авч, багаа оноо авалтаар тэргүүллээ.
Мөн Баянгол дивизоны дэд аварга 47-р сургууль болон Баянгол дивизоны хүрэл медальт 40-р сургуулийн багууд шигшээ наймд тоглож, гайхалтай гурван ээлжийн тоглолтод “25:12, 21:25, 15:12” харьцаатай 47-р сургууль хожиж, final four-д шалгарсан бөгөөд тус тоглолтод 47-р сургуулиас багийн ахлагч, багийн өндрийн довтлогч #7 Ш.Халиунаа гайхалтай тоглолтыг үзүүлж, давуулалтаар 2 оноо, довтолгоогоор 12 оноо авч багаа ялалтад хөтөллөө. Ийнхүү Улаанбаатар кап тэмцээний Final Four-д Баянгол дивизоны аваргын төлөө хоорондоо тоглож байсан Оюуны Ундраа сургууль болон 47-р сургуулийн багууд хоорондоо дахин тоглохоор боллоо.
𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥 𝐬𝐩𝐨𝐧𝐬𝐨𝐫𝐬:
Платиниум спонсор: KFC
Платиниум спонсор: Mongolian Pirates Basketball Club
Хүрэл хамтрагч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД
𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥 𝐩𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫𝐬
Хамтрагч: Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics
Хамтрагч: SocialPay 𝐉𝐮𝐧𝐢𝐨𝐫
Хамтрагч: МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
Хамтрагч: Этүгэн их сургууль
Хамтрагч: Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Хамтрагч: Их засаг их сургууль / Ikh Zasag university
Хамтрагч: ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль
Зохион байгуулагч: НЗДТГ, Msports.mn Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн 9 дүүргийн БТСГ





