MSports logo
PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно
  • М
    Мөнхбаясгалан

    4 сарын 23

  • PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно

    Дэлхийн наймдугаар байр, Esports World Cup 2025 тэмцээний тэргүүн байр, сүүлд оролцсон PGL Bucharest 2026 тэмцээнийг гуравдугаар байранд өндөрлүүлсэн The MongolZ багийн дараагийн оролцох тэмцээн PGL Astana 2026 байх болно. 

    PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно

    Энэхүү тэмцээн нь тавдугаар сарын 9-с эхлэх бөгөөд нийт найман өдрийн турш Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх юм. Нийт $1,600,000 долларын шагналын сантай уг тэмцээнд оролцож байгаа хамгийн өндөр чансаатай баг бол Дэлхийн гуравдугаар байранд бичигдэж байгаа Бразил улсын төлөөлөл FURIA баг оролцож байна. 

    PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно

    Энэ тэмцээний явагдах дүрэм нь 16 баг хоорондоо оноолтоор тааран Best Of 3 тоглолт хийнэ. Ялсан баг нь дараагийн шатад шалгарах бол ялагдсан баг нь тэмцээнийг өндөрлүүлэх юм. Энэ тэмцээнд мөн адил гуравдугаар байрын төлөөх тоглолт гарах бөгөөд нэгдүгээр  байранд орсон баг $256,000 долларын шагнал, хоёрдугаар байранд орсон баг $120,000 долларын шагнал, гуравдугаар байранд орсон баг $96,000 долларын шагнал гэх мэтчилэн тэмцээнийг 16-р байранд өндөрлүүлсэн баг $8,000 долларын шагналыг авах болно.  

    PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно

    PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсын төлөөлөл The MongolZ баг оролцохоос гадна өөр нэгэн Монгол улсын төлөөлөл The Huns баг оролцож байгаагаар онцлог байгаа юм.


    PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно

    The MongolZ баг энэхүү тэмцээнд урилгаар оролцож байгаа бол The Huns багийн хувьд Азийн хаалттай сонгон шалгаруулалтад оролцож, улмаар тэр тэмцээндээ түрүүлж энэ удаагийн PGL Bucharest 2026 тэмцээнд оролцох эрхийг олж авсан юм. Одоогийн байдлаар The Huns баг Дэлхийд 61-р байранд бичигдэж байна.

    PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно

    The MongolZ багийн бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinho, 910, cobrazera болон дасгалжуулагч Maaraa гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох бол The Huns багийн бүрэлдэхүүнд nin9, sk0r, Bart4k, xerolte, controlez болон дасгалжуулагч Carnage гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох юм.

    PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно

    Одоогийн байдлаар багуудын оноолт болон тоглолтын хувиар тодорхой болоогүй байгаа бөгөөд Монгол улсыг төлөөлж байгаа хоёр баг хоорондоо өрсөлдөх сонирхолтой, үзүүштэй өдрүүд эхлэх гэж байна. 

    PGL Astana 2026 тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөх болно