MSports logo
Жүдо бөхийн ААШТ-ий эхний өдөр Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ
  • П
    Пүрэвлхагва

    4 сарын 17

  • Жүдо бөхийн ААШТ-ий эхний өдөр Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ

    Жүдо бөхийн 34 дэх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Ордос хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн “-48кг”-н жинд Ж.Анударь өрсөлдөж, D хэсгийн аварга болж, улмаар хагас шигшээд Энэтхэгийн бөх Dey, Asmita-г ялж, аваргын төлөө Узбекистан улсын бөх Haydarova Laziza-г нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялж, Азийн аварга боллоо.

    Жүдо бөхийн ААШТ-ий эхний өдөр Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ

    Мөн эмэгтэйчүүдийн “-52кг”-н жинд ОУХМ М.Нандин-Эрдэнэ өрсөлдөж, C хэсгийн аваргын төлөө Японы бөх Ochiai Saichi-г ялж, хагас шигшээд Тажикстан улсын бөх Qurbonzoda Madina-г ялж, аваргын төлөө Узбекистан улсын бөх Kadamboeva Sita-г нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялж, Азийн аварга боллоо.

    Жүдо бөхийн ААШТ-ий эхний өдөр Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ

    Эрэгтэйчүүдийн “-60кг”-н жинд ОУХМ Т.Түмэнжаргал өрсөлдөж, А хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааны №8, Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, ААШТ-ий 4 удаагийн мөнгөн медальт Хятадын Тайваны бөх Yang Yung Wei-д ялагдаж, улмаар дагах барилдаанд Узбекистаны бөх Ruziev Doston-г ялж, хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Bakytzhan Aman-г нэмэлт цагт даралтад оруулан юүко үнэлгээгээр ялж, Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ.


    Жүдо бөхийн ААШТ-ий эхний өдөр Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ

    Өнөөдөр манай шигшээ багаас 6 тамирчин өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн -57 кг жинд М.Цэндбазар, Т.Ариунзаяа, -63 кг жинд Л.Энхрийлэн, -70 кг жинд С.Лхагвадулам, эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр, -81 кг жинд О.Шинэбаяр нар зодоглоно.

    Гэрэл зургийг: Монголын жүдо бөхийн холбоо / Mongolian Judo Association