Урд шөнө Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд явагдлаа. Өнгөрсөн улирлын аваргуудын лигийн аварга Парис Сен-Жермен клуб өөрсдийн “Parc des Princes” цэнгэлдэхдээ Английн шилдэг Ливерпүүл клубийг 2:0-р хожсон бөгөөд хариу тоглолт “Anfield” цэнгэлдэхэд явагдлаа. Мөн Испанийн аварга Барселона клуб өөрсдийн “Camp Nou” цэнгэлдэхдээ Атлетико Мадрид клубийг хүлээн авч 0:2 харьцаатай хожигдсон бөгөөд хариу тоглолт “Riyadh Air Metropolitano” цэнгэлдэхэд явагдлаа.
Атлетико Мадрид 1:2 Барселона / 3:2 /





