Valve-ийн чансааг тэргүүлэгч, Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг багуудын нэг болох Vitality бараг бүх map дээр өөрсдийн тоглолтын хэв маягийг тулгаж чаддаг. Гэхдээ ийм олон талт баг хүртэл map pool-оо ухаалгаар удирддаг.
Статистикаас харахад тэд ихэвчлэн Ancient map-ийг эхэлж ban (хасдаг). Сүүлийн 3 сарын хугацаанд энэ map дээр ердөө ганцхан тоглож, Aurora Gaming-ийг нэмэлт цагт 25-22-оор хожсон байна. “Зөгийнүүд” (Vitality) ихэвчлэн Dust 2-ыг эхний сонголтоо болгодог. Энэ нь тэнцвэртэй map бөгөөд AWP маш чухал үүрэгтэй. Харин багтаа CS-ийн түүхэн дэх шилдэг sniper, 30 удаагийн MVP-тэй ZywOo байгаа үед Dust 2-ыг алгасах боломжгүй. Сүүлийн 3 сард тэд энэ map дээр 100% ялалтын үзүүлэлттэй. Мөн Overpass, Nuke, Anubis дээр ч 100% ялалттай. Харин Inferno (77.8%) болон Mirage (57.1%) харьцангуй сул. Гэсэн ч BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд ZywOo PARIVISION-ийн эсрэг 1 vs 5 clutch хийсэн нь оны шилдэг мөчүүдийн нэг байж магадгүй.
Өргөн map pool нь ялангуяа Bo5 (5 map-аар тоглодог) финалын тоглолтуудад маш том давуу тал болдог. 2-3 map дээр л тоглодог багууд Vitality шиг багийн эсрэг бараг ялах боломжгүй.
NAVI баг урьдчилан таамаглах боломжтой map pool