Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар хотын ЕБС сурагчдын сагсан бөмбөг, волейболын АШТ энэ жилийн буюу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн НБТСГ болон msports хамтран илүү өргөн цар хүрээтэй ЕБС сурагчдын лиг болон амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах нас болон дунд насны эрэгтэй, эмэгтэй багуудын хасагдах шатны тоглолтууд явагдаж, Final Four-д өрсөлдөх багууд тодорлоо.
Улаанбаатар Кап Волейболын тэмцээний ахлах насны Final Four-д өрсөлдөх багууд тодорхой боллоо
4 сарын 28
Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах насны эмэгтэй төрөлд Баруун бүсийн аварга, Баянгол дивизоны аварга Оюуны Ундраа сургууль болон Баянгол дивизоны дэд аварга 47-р сургуулийн багууд Final Four-д шалгараад байсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр шигшээ наймын сүүлийн хоёр тоглолтууд явагдлаа. Хойд бүсийн аварга, Баянзүрх дивизоны аварга 21-р сургуулийн баг болон Чингэлтэй дивизоны дэд аварга, 5-р сургуулийн багууд тоглож, хоёр ээлжийн тоглолтод “25:20, 25:13” харьцаатайгаар 21-р сургуулийн баг ялалт байгуулж, тэмцээний Final Four-д шалгарлаа. Тус тоглолтод 21-р сургуулийн багаас багийн ахлагч, багийн өндрийн довтлогч #4 Б.Энхлэн гайхалтай тоглолтыг үзүүлж, довтолгоогоор 11 оноо, давуулалтаар 5 оноо авч, багаа оноо авалтаар тэргүүллээ.
Мөн Зүүн бүсийн аварга, Багануур, Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургууль болон Сүхбаатар дивизоны дэд аварга Шинэ Үе сургуулийн багууд тоглож, хоёр ээлжийн тоглолтод “25:17, 28:26” харьцаатай Гүн Галуутай сургууль ялалт байгуулж, тэмцээний Final Four-д шалгарлаа. Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн багаас өндрийн довтлогч #4 Б.Баярмаа гайхалтай тоглолтыг үзүүлж, довтолгоогоор 16 оноо, давуулалтаар 4 оноо авч, багаа оноо авалтаар тэргүүллээ. Улаанбаатар Кап тэмцээний final four-д Зүүн бүсийн аварга, Багануур, Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургууль болон Хойд бүсийн аварга, Баянзүрх дивизоны аварга 21-р сургуулийн багууд тоглохоор боллоо.
Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн эрэгтэйчүүдийн ахлах насны шигшээ наймын тоглолтууд мөн явагдсан бөгөөд Урд бүсийн аварга, Хан-Уул дивизоны аварга 115-р сургууль болон Сүхбаатар дивизоны аварга Логарифм сургуулийн багууд тоглож, хоёр ээлжийн тоглолтод “25:9, 25:13” харьцаатай 115-р сургууль ялалт байгуулж, тэмцээний Final Four-д шалгарлаа. Тус тоглолтод 115-р сургуулийн багийн ахлагч, багийн өндрийн довтлогч #8 Б.Тэлмэн довтолгоогоор 8 оноо, давуулалтаар 2 оноо авч, гайхалтай тоглолтыг үзүүлж багаа оноо авалтаар тэргүүллээ. Урд бүсийн аварга, Хан-Уул дивизоны аварга 115-р сургуулийн баг тэмцээний Final Four-д Зүүн бүсийн аварга, Багануур, Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургуулийн багтай тоглохоор боллоо.
Зүүн бүсийн аварга, Багануур, Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургууль болон Сонгинохайрхан дивизоны аварга 105-р сургуулийн багууд тоглож, гайхалтай гурван ээлжийн тоглолтод “16:25, 25:23, 15:9” харьцаатайгаар Гүн Галуутай сургууль ялалт байгуулж, тэмцээний Final Four-д шалгарлаа. Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн багаас багийн өндрийн довтлогч #1 Э.Азжаргал довтолгоогоор 9 оноо, хаалтаар 1 оноо авч, гайхалтай тоглолтыг үзүүлж багаа оноо авалтаар тэргүүллээ.
Хойд бүсийн аварга, Чингэлтэй дивизоны аварга 50-р сургууль болон Баянзүрх дивизоны аварга 21-р сургуулийн багууд тоглож, гурван ээлжийн гайхалтай тоглолтод “22:25, 26:24, 15:12” харьцаатайгаар 50-р сургууль ялалт байгуулж, тэмцээний Final Four-д шалгарлаа. Тус тоглолтод 50-р сургуулийн багаас багийн өндрийн довтлогч #14 Н.Дөлбаяр довтолгоогоор 25 оноо, хаалтаар 1 оноо авч, гайхалтай тоглолтыг үзүүлж багаа оноо авалтаар тэргүүллээ. Хойд бүсийн аварга, Чингэлтэй дивизоны аварга 50-р сургуулийн баг тэмцээний Final Four-д Баруун бүсийн аварга, Баянгол дивизоны аварга 141-р сургуулийн багтай тоглохоор боллоо.
Баруун бүсийн аварга, Баянгол дивизоны аварга 141-р сургууль болон Баянгол дивизоны нэмэлт эрхээр шалгарсан 13-р сургуулийн багууд тоглож, хоёр ээлжийн тоглолтод “25:19, 25:21” харьцаатайгаар 141-р сургууль ялалт байгуулж, тэмцээний Final Four-д шалгарлаа. Тус тоглолтод 141-р сургуулийн багаас багийн өндрийн довтлогч #7 Б.Сайнбаяр довтолгоогоор 8 оноо, давуулалтаар 1 оноо авч, гайхалтай тоглолтыг үзүүлж багаа оноо авалтаар тэргүүллээ.
𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥 𝐬𝐩𝐨𝐧𝐬𝐨𝐫𝐬:
Платиниум спонсор: KFC
Платиниум спонсор: Mongolian Pirates Basketball Club
Хүрэл хамтрагч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД
𝐎𝐟𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥 𝐩𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫𝐬
Хамтрагч: Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics
Хамтрагч: SocialPay 𝐉𝐮𝐧𝐢𝐨𝐫
Хамтрагч: МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
Хамтрагч: Этүгэн их сургууль
Хамтрагч: Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Хамтрагч: Их засаг их сургууль / Ikh Zasag university
Хамтрагч: ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль
Зохион байгуулагч: НЗДТГ, Msports.mn Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн 9 дүүргийн БТСГ





