Монгол улсын Испортын тамирчдын хамгийн том төлөөллүүдийн нэг The MongolZ багийн гишүүн Мөнхболдын Азбаяр буюу бид бүхний мэддэгээр Senzu бас өөр нэгэн шинэ багт очсон гэдэг мэдээлэл Дэлхий нийтийн CS GO тоглоомыг үзэж, дэмждэг хүмүүсийг шуугиулаад байгаа билээ.
Senzu буюу М.Азбаярын шинэ баг BC.Game байх болно
4 сарын 29
The MongolZ багтайгаа олон тэмцээнүүдэд аваргын цомыг өргөж, өөрийнхөө карьерыг өндөрт өргөн 2026 оны Дэлхийн шилдэг 20 тамирчдын нэгд хүртэл багтсан чадсан Senzu нь өнгөрөгч оны сүүлд өөрийн хүсэлтээр The MongolZ багийн сэлгээний тоглогч болон улмаар тун удалгүй “Senzu Passion UA багт зээлээр очиж тоглохоор боллоо” гэдэг мэдээлэл саяхан мэт санагдаж байгаа билээ.
М.Азбаяр буюу Senzu нь энэ багтайгаа хоёр сарын хугацаанд хамт байхдаа хэд хэдэн тэмцээнүүдэд оролцож, хувь тоглогчийн хувьд чамлахааргүй сайн үр дүнгүүд үзүүлж чадсан байна.
Тэгвэл саяхан буюу ердөө нэг өдрийн өмнө The MongolZ багийн албан ёсны фейсбүүк хуудсанд нэг ийм пост орсон юм. Энэ мэдээлэл нь дан ганц Монгол улс төдийгүй Дэлхий нийтийн анхаарлын төвд орж, энэ үйл явдалтай холбоотой маш олон мэдээлэл гасан билээ.
The MongolZ баг PassionUA багт зээлээр тоглуулж байсан тоглогч Senzu-г BC.Game баг руу зээлээр шилжүүлэх болсноо зарласан юм. Энэхүү BC.Game багт домогт тоглогч, томоохон зэрэглэлийн тэмцээнүүдийн 21 удаагийн шилдэг тоглогч (MVP), 2021 оны Stockholm 2021 Major тэмцээний аварга мөн MVP, шилдэг мэргэн буудагч s1mple байгаа юм. Мөн энэ тоглоомын тамирчид дунд хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээсэн тоглочг болох electroNic, дасгалжуулагч TaZ-ийн удирдлага дор тоглоход бэлэн болоод байна.
BC.Game багийн хувьд одоогоор дэлхийн 54-р байранд бичигдэж байна. Төв Америкийн бүсэд харьяалагддаг Belize гэдэг улсаас гаралтай энэхүү баг нь тийм ч өндөр амжилт түүхэндээ үзүүлж чадаагүй ч ойролцоогоор 15 гаруй тамирчдыг хоёр жил гаруй хугацаанд сольж тасралтгүй бүрэлдэхүүнээ өөрчилж байсан баг юм.
Мөн энэ багийн эзэн нь өөрсдийн албан ёсны багийн фэйж хуудсаар шууд дамжуулалт хийж байх үедээ Senzu-г бид бүхний хүссэн хэмжээнд сайн тоглолтыг үзүүлж, амжилт гаргаж чадвал бид бүхэн гэрээгээ цааш сунгах, цаашлаад бүр худалдаж авахад бэлэн байгаагаа хэлсэн юм. Мөн сонирхуулахад энэ багийн эзэн шууд дамжуулалтын үеэр Senzu-г бид зээлээр авахад нэг сая доллар хүрээгүй хэмээн хэлсэн байсан.
Senzu-ийн шинэ багтайгаа оролцох эхний тэмцээн тав дугаар сарын 11-17 өдрүүдэд болох IEM Atlgnta 2026 болон CS Asia Championships 2026 тэмцээнүүд байх юм.





